oas Datenträume

    Ухаалаг утас – ухаалаг амьдрал уу? Дэлгэржаргалын Давааням

    © Copyright

    Улаанбаатар хот, Монгол улс

    2007 онд Apple-н iPhone гар утас худалдаанд гарч ухаалаг утасны эрин үе эхлээд бүтэн 10 жил ч өнгөрөөгүй байна. Өнөөдөр бид өдөр тутмын амьдралаа ухаалаг утасгүйгээр төсөөлөхийн аргагүй.

    Энэ нь ч бас учиртай: Ухаалаг утасны ачаар шинээр гарч ирсэн дижитал боломжуудыг илүү хялбараар хэрэглэх боллоо. Мэдээллийг орон зай, цаг хугацааг үл харгалзан хүлээн авч байна. Асуулт бүхэнд Гоогле бэлхэн хариулт өгнө. Өнөөдөр асар өргөн далайцтай сүлжээ биднийг хэрхжээ. Найз нөхөд, алс хол суугаа найзуудтайгаа ч фейсбүүк гэх мэт олон нийтийн сүлжээгээр дамжуулан хэдхэн товч дараад л холбогдож байна. Өдгөө бид дэлхийг өөртөө багтаасан утсыг халаасандаа авч явж байна.

    Ухаалаг утсаар дэлхий ертөнцийг харахад дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөж байгаа бол? Бид илүүг харж чадаж байна уу? Эсхүл ухаалаг утасны байнгын хэрэглээ нь биднийг хайнгадуухан болгоод байна уу? Ухаалаг утас хэрэглэснээр ямар мэдээллээ бид гадагшаа “алдаж” байгаа бол? Өглөөнөөс үдэш хүртэл онлайн байх нь хүмүүс бидний бие, сэтгэцийн эрүүл мэндэд ямар үр дагавартай вэ? Утас хүмүүсийн амьд харилцаанд хэрхэн нөлөөлөх бол? Ухаалаг утсаа гартаа байнга л барих бид нэг нэгэнтэйгээ бага ярилцаад байна уу?

    Монголын гэрэл зурагчин Дэлгэржаргалын Даваанямын цуврал гэрэл зураг дээрх бүх асуултуудыг эргэцүүлэн бодоход хүргэсэн юм. Монгол дахь Гёте Институтэд зориулан Улаанбаатарын гар утасны мөнхийн хэрэглээг олон долоо хоногоор гэрэл зурагтаа баримтжуулан буулгасныхаа дараа Д. Давааням нэг л зүйлийг асуухад хүрчээ: Ухаалаг гар утастай амьдрал тэгээд хэр ухаалаг юм бэ?

    зураач тухай

    Дэлгэржаргалын Давааням 1988 онд Улаанбаатар хотод төржээ. Радио Телевизийн дээд сургуулийг кино урлагийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй дүүргэжээ. 2006 онд монголын ууган гэрэл зэргийн агентлаг Гамма агентлагт орсноос хойш өдийг хүртэл ажиллаж байна. 2013 оноос эхлэн СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуульд багшилж байна. Тэрээр European Pressphoto агентлагт гэрэл зургийн сэтгүүлчээр ажилладаг.

    Д. Давааням гэрэл зургийн шилдэг сэтгүүлчээр олон удаа шагнагдсан. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын гэрэл зурагчдын холбооноос удаа дараа шагнал авч байжээ.

    Түүний 2016 онд хамгийн сүүлд гаргасан гэрэл зургийн цомог нь „Endless Beginning“ / “Төгсгөлгүй эхлэл” нэртэй.

      Javascript Datenträume