Цуврал зураг

    Цуврал зураг

    Төслийн эхний үе шатыг үгээр илүүтэй илэрхийлсэн бол дараагийн үе шатанд Хонконг, Бээжин, Сөүл, Шанхай, Тайпэй, Токио болон Улаанбаатар хотын уран бүтээлчид гэрэл зургын цуврал бүтээлээ танилцуулна. Энэхүү цуврал зурагууд нь төслийн эхний хэсэгт хариулт өгөхийг зорьж буй интернет хэрэглээг зохицуулах хууль эрх зүйн орчин, мөн дижитал хувьсгалыг хэрэгжүүлэх эдийн засаг, нийгмийн бодлогыг уран сайхны аргаар илэрхийлж буй хэрэг юм.

    Уран бүтээлчид дижитал оршихуй сэдвээр бүтээл туурвих болно. Төслийн хоёр дахь үе шатанд тус сэдэв гол байр суурийг эзлэх бөгөөд ялангуяа уран сайхны өнцгөөс харах юм. Уран бүтээлчдийн судалгааны гол чигийг дараах асуултууд тодорхойлох болно. Үүнд: Амьдрал сүлжээнд хэрхэн суурьшиж, тэнд өөрийн гэсэн ямар амьдрал үүсэж бий болж байна? Дижитал орон зайд тогтмол ил тод байх жинхэнэ эсвэл хийсвэр хэрэгцээ шаардлагын улмаас бодит амьдрал дээр ямар эргэх холбоо үүсэж байна?

    Гёте-Институтийн захиалгаар цуврал зургуудыг авсан болно.

      Javascript Datenträume