Гэрээр ном олгох

Хүүхдийн төв номын санд байрлах Германы мэдээллийн номын санд Герман улсын нийгэм, орон судлал, соёлтой холбоотой мэдээллүүдийг багтаасан сүүлийн үеийн ном, материал, гарын авлагууд болон герман хэл суралцахад шаардлагатай өргөн сонголт бүхий сурах бичгүүд байдаг. Мөн янз бүрийн ном, шинэ DVD болон СD-нүүдээс гадна герман хэл дээр олон төрлийн долоо хоногийн болон улирал тутмын сэтгүүл, сонингууд бий.
   
Улаанбаатар хот дахь Германы Мэдээллийн Номын Сан

Улаанбаатар хот дахь Германы Мэдээллийн Номын Сан | @ Gamma Agency

Цагийн хуваарь

Даваа- Баасан: 10:00-18:00
Бямба, Ням: амрана
Даваа - Ням: 10:00-18:00
Германы мэдээллийн номын сан нь бүх хүмүүст нээлттэй. Манай мэдээллийн төвийн лавлах материалууд нь ямар нэгэн үнэ төлбөргүй. Номын сангаас гэрээр ном авахын тулд хүчин төгөлдөр номын сангийн карттай байх шаардлагатай.

Бүртгүүлэхдээ:
  • Насанд хүрэгчид: Иргэний үнэмлэх, цээж зураг
  • Оюутнууд: Иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх, цээж зураг
  • Сурагчид: Төрсний гэрчилгээ, сурагчийн үнэмлэх, цээж зураг

Уншигчийн үнэмлэх шинээр нээлгэхэд:
Насанд хүрэгчид болон оюутнууд: 3000 төгрөг
Сурагчид: 2000 төгрөг

  • Хүчин төгөлдөр уншигчийн үнэмлэх
  • 4-н долоо хоног хүртэлх хугацаагаар гэрээр ном, материал авч болно.
  • Нэг удаа 4 хүртэлх ном буюу аудио визуал материал авах
  • Гэрээр ном авахдаа иргэний үнэмлэхээ номын санд үлдээнэ.

  • Гэрээр авсан материал урьдчилан захиалганд ороогүй тохиолдолд хугацааг сунгаж болно.
  • Хугацаандаа буцааж авчраагүй хоног тутамд, материал бүрийн тоогоор 200 төгрөг төлнө.

Холбоо барих

Энэ танд сонирхолтой байж магадгүй юм

Манай хуудсыг дагаарай