ХБНГУ-д суралцах талаар зөвлөгөө өгөх

Bild UnterrichtBild UnterrichtXX зуунд дэлхийн нийт гадаадад суралцагчдын тал нь германы их дээд сургуульд бүртгэлтэй байсан гэдгийг та мэдэх үү? Үүнээс хойш Герман улс нь чанартай боловсрол эзэмшихийг хүсэгч хэн бүхний зорин очих газар болжээ.

Германы их дээд сургуульд суралцахын учир:
  • Германы анхны их сургууль нь Хайдэлберг хотноо 1386 онд байгуулагдсан ба өнөөдөр германы 300 гаруй их дээд сургуульд чанартай боловсролыг эзэмших боломжтой.
  • 100 сая хүний эх хэл болох герман хэл нь европт түгээмэл хэрэглэгддэг хэл юм. Германы эдийн засгийн хүчин чадал, түүний оролцоо дэлхийд өсөн нэмэгдэж буйтай холбогдон дэлхийн зах зээлд герман хэлний шаардлага улам нэмэгдэж байна.
  • Оюутан суралцагчдад үзүүлдэг дэмжлэг олон байдаг тул амьдралын өртөг, зардалд хэмнэлттэй.
  • Оюутны кампусаас гадуур чөлөөт цагаа өнгөрүүлэх маш олон боломж байдаг. Жишээ нь спортоор хичээллэх, урлаг соёлын арга хэмжээ үзэх гэх мэт маш олон боломж бий.

Олон улсын боловсролын зэрэг

Германы их дээд сургуулийн олонх нь олон улсын боловсролын зэрэг олгодог. Түүнчлэн тэдгээртэй дүйцэх Undergraduate, Graduate, Postgraduate (Бакалавр, Магистр, Докторын зэрэг) суралцах боломжтой. Эдгээр нь стандарт дээд боловсролыг олгох ба зохион байгуулалт сайтай. Хичээл англи хэлээр явагдах бөгөөд герман хэлний курс дагалдана.

    Германы эрдмийн солилцооны алба (Deutscher Akademischer Austauschdienst – DAAD)

    Bild UnterrichtМонгол улс дахь Германы Эрдмийн Солилцооны Албаны суурин төлөөлөгчийн газар нь Улаанбаатар хотод байрладаг ба монголын оюутан залууст ХБНГУ-д их дээд сургуулиудад суралцах, судалгаа хийх талаар зөвөлгөө олгох ба тэдгээрт зориулан тэтгэлэг олгодог. Германы Эрдмийн Солилцооны Алба нь ХБНГУ-д суралцах талаар зөвөлгөө өгөхөөс гадна тэтгэлэгт хөтөлбөрүүд болон судалгааны ажил хийх талаарх мэдээлэл бүхий танилцуулга гарын авлагаар хангадаг.

    Холбоо барих: Ларс Бэргмаяар
    Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль Хичээлийн 2-р байрны 202 тоот
    Утас: +976 95130740
    lars.bergmeyer@googlemail.com

    DAAD: Холбоо барих
    Хүлээн авч уулзах цаг: Хүсэлтийн дагуу цаг товлож

    Дээд Боловсролын Хяналтын Алба

    Виза хэлтэс
    Утас: +976 99 225839
    Факс: +976 11 323905
    aps.ulanbator@gmail.com
    Баасан гариг: 09:00 Uhr - 10:30 Uhr [www.daad.de]