UNRULY MIRRORS – Орчин, оршихуйн завсарт /Between Skin and Stance/

Хүмүүн бидний түүхэнд гоо зүйн хэм хэмжүүрийн гол илтгэгч нь гоо сайхан, гадаад үзэмж  хэмжүүр байсаар ирсэн бөгөөд  гоо сайхан нийгмийн норм, эдийн засгийн дарамт, соёлын өгүүлэмжийг тусган харуулж анги давхаргын бүтцэд гүн гүнзгий шингэсэн байдаг. Эдгээр нь хувь хүний өөрийн талаарх төсөөлөлд нөлөөлөөд зогсохгүй нийгэмд оролцох байр суурь, өөрийгөө хэн байх оршихуйн мэдрэмжид ч хүчтэй нөлөөлдөг.

Энэхүү сэдвийн хүрээнд Зүүн болон Төв Азийн бүсийн “Гёте-Институт“- ийн  салбарууд болох Алматы, Сөүл, Бээжин, Хонконг, Токио, Улаанбаатар болон Ташкент хамтран “UNRULY MIRRORS – Between Skin and Stance” уран бүтээлийн төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна. “Unruly Mirrors” төсөл нь нийгэмд далд орших нөлөөлөл, харилцаа, хандлагыг ил гарган харуулж, тэдгээрийг өөр өнцгөөс харж урлагийн хэллэгээр илэрхийлэхийг зорилоо.

2026 оны зун бид нээлттэй сонгон шалгаруулалтаар уран бүтээлчдийг уг сэдвийн хүрээнд бүтээл эсвэл төслийн санаагаа ирүүлэхийг урьж байна. Олон улсын шүүгчид  улс тус бүрээс нэг буюу нийт  7 уран бүтээлчдийг сонгон шалгаруулсанаар төслүүд 2027 оны хавраас эхлэн хамтарсан үзэсгэлэнгүүдийг зохион байгуулна.

Сонгогдсон төслүүдийг тухайн орны кураторууд дэмжиж, уран бүтээлчид, үзэгчид болон байгууллагуудын хоорондын харилцааг зохицуулна. Үзэсгэлэнг ярилцлага, сургалт, кино үзвэр, уншлага, үйлдийн урлаг болон өөр альтернатив өгүүлэмжийг мэдрүүлэх pop-up гоо сайхны салонууд агуулсан нэмэлт хөтөлбөрүүд дагалдана.

Үзэсгэлэнгийн каталогийг Missy Magazine-тай хамтран нийтийн хүртээл болгоно.
2027 оны төгсгөлд Герман улсад үзэсгэлэнг Grand Beauty-тэй хамтран хэрэгжүүлнэ.

Хамрагдах хүрээлэл

Төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад бүх төрлийн дүрслэх урлагийн төрөл, арга барил, техник, медиа  чиглэлээр ажилладаг уран бүтээлчид оролцох боломжтой.

Доорх сэдвүүдтэй холбоотой бүтээл туурвидаг, туурвиж байсан бол давуу талтай.
  • Феминист болон өөрийн ялгарал сэдвийг хөндсөн
  • Гоо зүй түүний цензүр
  • Үзэмж түүний харагдах байдал, нөлөөлөл
  • Хувь хүний дотоод ертөнц,ялгарал

Хөтөлбөрөөс гаргах хангамж

Сонгогдсон уран бүтээлчдэд дараах дэмжлэгийг үзүүлнэ.
  • Уран бүтээл туурвихад шаардлагатай санхүүгийн дэмжлэг
  • 2027 оны олон улсын нүүдлийн үзэсгэлэнд оролцох боломж (Уулзалт, Арга хэмжээ, сургалт)
  • Сонгогдсон бусад олон улсын уран бүтээлчидтэй хамтран туршлага солилцох боломж 
  • Төслийн олон нийтэд зориулсан мэдээлэл хөтөлбөрт хамрагдах
  • Сонгогдсон бүтээлүүдийг Герман улсад болон Missy Magazin-д танилцуулах,олон нийтэд сурталчлан танилцуулах

Уран бүтээлийг сонгох шалгуур

Уран бүтээлчдийн төслийг олон улсын кураторууд, санхүүжүүлэгч байгууллагын төлөөлөл шүүгчид дараах шалгууруудаар үнэлэх болно. Үүнд:
  • Уран бүтээлийн агуулга,гол санаа
  • Төслийн агуулгатай нийцсэн эсэх
  • Уран бүтээлчийн үзэл санаа тусгалаа олсон эсэх
  • Нүүдлийн үзэсгэлэнд явах боломжтой  эсэх

 Бүрдүүлэх материал

  • Төслийн товч тайлбар (1–2 хуудас)
  • Урьдчилсан ерөнхий төсвийн үнийн санал (зардлын тойм)
  • Портфолио / Өмнө туурвисан бүтээлүүдийн танилцуулга
  • Өөрийн товч намтар эсвэл CV
  • Холбоо барих мэдээлэл

Хугацаа

  • Нээлттэй сонгон шалгаруулалт: 2026.05.15 – 2026.07.15
  • Сонгон шалгаруулалт: 2026.07.16 – 2026.08.31
  • Бүтээл хийх үе: 2026.09.01 – 2026.12.31
  • Үзэсгэлэн: 2027

Сонгон шалгаруулалт

Уран бүтээлчдийн төслийг олон улсын кураторууд, санхүүжүүлэгч байгууллагын төлөөлөл шүүгчид дараах шалгууруудаар үнэлэх болно.
  • Уран бүтээлч сэтгэлгээ
  • Сэдвийн ач холбогдол
  • Өөрийн орны болон соёлын мэдрэмж
  • Нүүдлийн үзэсгэлэн болон тээвэрлэлтэнд боломжтой байдал (Үзэсгэлэн олон оронд зохион байгуулагдах тул бүтээлүүд уян хатан,олон улсын тээвэрт зөөвөрлөх боломжтой шаардлагатай.)

Анхаарах зүйлс:

Оролцогчид төслийн материалыг Англи хэл дээр ирүүлэх шаардлагатай.
  • Хамтарсан болон процесс суурьтай төслүүдийг дэмжинэ
  • Чөлөөт үзэл баримтлал, олон талт байдлыг чухалчилна
  • Бүтээлүүд зөөвөрлөх боломжтой байх ёстой
  • Перформанс санал болгож болно, гэхдээ олон байршилд оролцох боломжтой байх шаардлагатай
  • Төсөл олон улсын түвшинд сурталчлагдана.
Өргөдлийг нэг PDF файл болгон нэгтгэж, 2026 оны 7-р сарын 15-ны дотор доорх цахим хаягаар илгээнэ. unrulymirrors@goethe.de
Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл: unrulymirrors@goethe.de эсвэл өөрийн орон дахь Гёте-Институттай холбогдоно уу.


БАГ
Төсөл нь Алматы, Хонконг, Бээжин, Сөүл, Ташкент, Токио, Улаанбаатар дахь Гёте-Институтүүдийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжинэ.


ХАМТРАН АЖИЛЛАГЧИД:

MISSY
Missy Magazine нь Берлин хотод хэвлэгддэг, поп соёл, улс төр, феминизмын сэдвийг хөнддөг хоёр сар тутамд гардаг хэвлэл юм.

GRAND BEAUTY
Grand Beauty нь Лайпциг хотод төвтэй, гоо сайхан, олон талт байдал, соёл хоорондын харилцан ойлголцлыг дэмждэг байгууллага  юм.