Вольфганг Зайдэл
Шуурга хэрхэн шилэн аяганд орсон бэ? Хэвшмэл хэллэг болсон ишлэлүүд

Германы Ташэнбүүх (Халаасны ном) хэвлэлийн газар, 2011 он
ISBN-13: 978-3423346665

»Дахин нэг мэдрэмжээрээ«
 
“Хонгилын эцэст гэрэл” хэнд харагдав, “Өнгөрсөн бороо” хаана орсон бол? “Тэр ч сүг сүүдэр л болж дээ” гэж хэнийг хэлсэн юм бол? “Өнөөдөр шиг үнэ цэнэтэй” гэж юу юм бол? Энэ бүхний учрыг олох гэж Вольфганг Зайдэл утга зохиол, гүн ухаан, улс төр эдийн засаг хийгээд кино, орчин үеийн хөгжим, дуурь, үлгэр тууль тэр ч бүү хэл зар сурталчилгааг хүртэл ухаж төнхөж үзжээ. Хэвшмэл хэллэгийг сонсоод л утгыг нь сэтгэлдээ дүрслэх адил тэднийг бий болгож хэрхэн хэрэглэх түүх нь мөн үнэхээр нүдэнд харагдахуйц согирхолтой “амьд” байдаг аж.
 
Вольфганг Зайдэл 1953 онд төрсөн, хуульч мэргэжилтэй. Штүттгарт болон Франкфүрт хотын хэвлэлийн газруудад лектороор ажиллаж байсан. 2001 оноос тэрээр чөлөөт орчуулагч, зохиолчоор Мюнхэн хотноо ажиллаж амьдарч байна.