Кристиан Петцольдийн
Вант Улсаар

Christian Petzold am Set von „Barbara“.
Foto (Ausschnitt): Arne Hoehne © Piffl Medien

Германы кино найруулагч Кристиан Петцольд “Сэтгэлийн амар амгалан” (2000), „Үхлүүт эр“ (2001), „Барбара“ (2012) киногоороо олонд танигдсан.

Кристиан Петцольд найруулагчийн дүр дүрслэлийн ертөнцөөс уур савсана. Түүний уран бүтээл нь  зарим талаараа киноны тогтсон хэлбэр, кино хийх арга барилд тулгуурлана. Петцольдын анхны кино бол “Нисгэгч эмэгтэйчүүд” (1995). Зураглаач Ханс Фромм түүний анхны киноноос эхлээд өдийг хүртэл түүнтэй хамтран ажиллаж байна. Киноны зураг нь тодорхой, нарийн чанд, бодит бас бодлоготой.  Кристиан Петцольдын кинонууд товч байдгаараа  чухал юмаа харуулж чаддаг. 

“Дундын Герман”-д өнгөрүүлсэн өсвөр нас

Найруулагч маань Германы киночдын “Берлиний сургуулийнхан”-д  тооцогддог. Тэрээр 1960 онд Нордрайн-Вестфален мужийн Хилден хотод төрсөн ба зэргэлдээх Хааньд өсөж өндийсөн нь  Дюссельдорф, Золингений дунд байдаг жижиг хот юм. Холбооны улсын энэ 2 жижиг хотын дундах бяцхан вант улсад  өсөж том болсон тухайгаа Кристиан Петцольд “Дундын герман дахь амьдрал” гээд өнгөцхөн биш, ёс төр мэддэг хүмүүс  амьдардаг газар хэмээн тодорхойлжээ. Энэхүү “Дундын герман нутаг” нь Холбооны улс дотроо  мужаас муж, орон нутгаас орон нутагт шилжүүлэн хэлж болдог болохоор түүнд ийн санагдаж буй: “Амьдрал ба үхлийн дунд байх эзэнт улс. Тэнд энэрэн нигүүлсэгч бурхад, ад чөтгөр лугаа хүмүүс байдаг” (2005 онд бүтээсэн киногоо “Ад чөтгөр” гэж нэрлэж байжээ).

Кристиан Петцольд 20 настайдаа өсөж төрсөн  “Дундын герман нутаг”-аасаа гарч явжээ. Үүнээс өмнө буюу 1979 онд ахлах сургуулийн төгсөх Абитур шалгалтаа өгөөд  цэргийн алба хаажээ. Тэрбээр 1980-аад оны эхнээс өнөөг хүртэл Берлинд амьдарч байна. Берлиний Чөлөөт их сургуульд театрын урлаг, герман судлалаар суралцсаныхаа дараа 1988-1994 онд мөн л Берлин дэх Германы кино урлаг, телевизийн академид суржээ. “Нисгэгч эмэгтэйчүүд”  түүний төгсөлтийн ажлын кино, мөн түүний анхны бүтээл юм. Чухам яагаад Петцольд кино найруулагч болсон тухайгаа ийн тайлбарласан юм: „Найруулагч, кино шүүмжлэгч Труффаут, Хичкок хоёрын кино, кино урлагийн талаарх уран бүтээлч яриаг буулгасан номоос сэдэвлэсэн “Ноён Хичкок , та үүнийг яаж хийсэн бэ?”  (1966/1982) киног үзээд кинонд татагдсан. Тэгээд орчноос тасарсан хотын гаднах хэсэг, ямар ч кино, ямар ч худалдааны газар, ямар ч санаа оноогүй“. Үүнийг л зурганд буулгахыг хүссэн байна.
 

Кино урлагт хөл тавьсан нь

Найруулагч дипломын ажлын киноноосоо хойш  телевизийн  хоёр ч уран бүтээл гаргасан нь “Куба Либре”(1996) болон “Унтуулагч  эмэгтэй-тэр хулгайч”  (1998) юм. Энэ 2 киноны дараагаар өргөн дэлгэцийн анхны киногоо хийсэн нь тэсрэлт болов : “Сэтгэлийн амар амгалан” (2000) хэмээх кинонд террорист эцэг эхтэй охины тухай өгүүлэх ба кино нь Венецийн кино наадамд урилгаар оролцож, 2001 онд Германы шилдэг киногоор тодорч байжээ. Охины дүрийг бүтээсэн гол дүрийн жүжигчин Юулиа Хуммер киноны гол өгүүлэгч юм. Кинонд Германы хэт зүүний үзэл баримтлалтай террорист  бүлэглэл, тэр намрын герман оронг өнөөдрийн герман оронтой сүлэлдсэн бодит байдал, өнөө цагт ирж буй хариулт эрсэн асуудлуудыг хөнджээ : Ад чөтгөрийн террор ажиллагаа тэгээд орчин цагийн сүнслэг оюун бодол. “Сэтгэлийн амар амгалан” чухамдаа бол Петцольдийн ертөнцийг харуулжээ.

“Үхлүүт  эр”  (2002) телевизийн уран сайхны кино, өргөн дэлгэцийн кино “Волфьсбург” (2003)  2 киноны зураг авалтыг Волфьсбург  хотод авсан билээ. Жүжигчин Нина Хосс уг 2 кинонд тоглосон байна. Энэ 2 киноноос Петцольд найруулагчид агуулгын болон кино хийх арга барилын тал дээр ямар хүмүүс нөлөөлснийг бэлхнээ харж болно: Тэд бол Микеланжело Антониони, Ховард Хавкс, Райнер Вернер Фассбиндер, Альфред Хитчхок. Түүний шилдэг бүтээл Вертиго – Үхэгсдийн улс (1958)- кинонд Жеймс Стеварт өнгөрсөн үеийн сүнсийн дүр хиймэл дүрсээр шаргал үст Ким Новакыг  мөрдөн мөшгөдөг нь Петцольдын киноны амин санаа, киноматографынх нь загалмайлсан эцэг гэж хэлж болно.
Найруулагч өөрт нь кино урлагийн суурь хэрхэн цогцолсон тухай ийн хэлсэн юм : „ Кёльн, Дюссельдорф хотын кино театруудаас, Золинген, Вуппертал хотуудын кино клубуудаас эхлэлтэй. Мөн Германы ВДР телевизийн 3-р сувгаас авсан. Тийм ч болоод тэрүү бүх л үлгэр жишээ хүмүүс Хавкс, Антони Манн, Хичкок, Реноер “

Ханс Фромм найруулагч түүний бүх киноны зургийг нь авч байсан.  Түүнийг Германы Кино урлаг, телевизийн академид суралцаж байхад багш нь байсан найруулагч Харун Фароки Петцольдтой хамтран олон киноны зохиолыг бичсэн байна. Петцольд кино зохиолоо өөрөө бичдэг байна. Найруулагч Фассбиндерийн нэгэн адил Петцольд олон жил кино хамтран хийсэн  “киноны гэр бүл”-тэй нэгэн. Түүний гар нийлсэн багт кино эвлүүлэгч Беттина Боелер орно. Харин жүжигчин Нина Хосс бол энэ гэр бүлийн нэгэн чухал багана нь.”Үхлүүт эр” сэтгэхүйн триллер жанрын кинонд нь анх тоглож байсан жүжигчин бүсгүй дараа нь таван кинонд нь тогложээ.
 

Кино театрын кино, телевизийн киноны ялгаа

 “Вольфсбург” киноны дараа “Елла” (2007)  болон “Еричов” (2008) кинонд хоёуланд нь жүжигчин Нина Хосс тоглосон  юм. Удалгүй “Гурван өөр амьдрал-үхлээс ч илүү (2011)” кино нь гарчээ. “Гурван өөр амьдрал” кино өөр хоорондоо хамааралгүй хэдий ч сэдвийн хүрээ ижил, тодорхой сэжмээр холбогдсон, Доминик Граф, Кристоф Хоххеислер, Кристиан Петцольд нарын 3 өөр найруулагчтай, гурван өөр телевизийн гурвал-киноноос бүрдэнэ. Телевизийн уран бүтээл гэхэд хамаагүй том төсөлтэй хийгдсэнээрээ онцлог бөгөөд  нийгэмд эргэцүүлэл, шуугиан авчирсан юм.

„Дээхэн үед кино гэдэг телевизийн салшгүй нэг хэсэг байсан. Баасан гарагийн орой АэРДэ  (ХБНГУ-ын  Олон нийтийн радио телевиз-Орч.)  телевизээр гадаадын кино гарна. Тэр нь Петулиа (1968) киноны  хөгжмийг зохиосон Жон Берригийн хачин сайхан хөгжмөөр эхэлдэгсэн. Харин орчин үед бол киног илгээдэг л болчихож. Хувийн телевизүүд л америкийн түгээмэл киног зурагтын оргил цагаараа  үзүүлдэг. Олон нийтийн телевизүүд л өөрсдийн зохиолоор киногоо хийж байна. Дэлхий даяар телевизүүд кино хийхээ больжээ.” хэмээн телевизийн кино болон уран сайхны киноны ялгаатай талыг найруулагч өгүүлсэн юм. 

”Барбара”  (Берлинале-Олон улсын кино наадмын “Мөнгөн баавгай”,  “Мөнгөн Лола” шагналт, “Германы 2012 оны шилдэг кино”) кино бол дундын германы орон зай дахь түүний “эзэнт улс”, тэнд оршин буй хүмүүсийг  калейдоскопоор тольдон харуулсан кино юм.  Тухайн үеийн Ардчилсан Герман улсад киноны үйл явдал өрнөх агаад найруулагчийн бүтээсэн 11 дэхь кинонд оржээ.  Эмч Барбара (гол дүрд жүжигчин Нина Хосс) аялах зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныхаа төлөө шийтгэгдэн Берлинээс гараад Хойд тэнгисийн зах хязгаарын жижиг хотын нэгэн эмнэлэгт заагдан очжээ.  Тэр нь газрын мухар биш. Эмнэлэгт Андре гэдэг эмч залуутай учирсан нь түүний  шинэ дарга байжээ.  Бүсгүй залуугаас урьд огт мэдэрч байгаагүй сэтгэлийн халуун дулааныг мэдэрнэ. “Барбара” бол  хайр дурлалын драм кино бөгөөд  найруулагчийн хийсэн шилдэг кинонуудын нэг.  Үүгээрээ бусад  кинонуудаас нь илүү сэтгэл хөдлөл шингэсэн кино болжээ. Түүний кинонуудын дийлэнх дүрүүд нэг тийм өөрийн гэсэн эх оронгүй, угсаа гаралгүй хүмүүс  байдгийн нэгэн адил энэ киноны гол дүрийн эмэгтэй кинон дээрх гаднаасаа ч тэр,  дотоод сэтгэлдээ ч тэр туугдсан нэгэн юм. Түүний амьдардаг газар үл итгэхүйн дон хаа сайгүй нүүрлэсэн гэж хэлж болохоор.  Энд хүн гэдэг амьтан хэнд ч үл итгэх агаад хэн бугай ч улсын нууц албаны ажилтан, мэдээлэгч байж болохоор. Хэзээ ч халуун тогоонд “чанагдаж” мэдэх амьдрал. Гэлээ гэхдээ ийм нөхцөлд ч гэсэн хайр дурлал өөрийн гэсэн зурсан төөргөөр явах учиртай. Ийм л бодь, өнгө яруу дүр дүрслэл “Барбара” байх ёстой байж: Үүгээрээ Кристиан Петцольд найруулагчийн өөрийн өнгө төрхтэй өнөө л нэг дундын эзэнт улсын ад шүгэлсэн нэгэн кино бүтээл нь болсон юм.