Шилжин суурьшилт Хот “нээлттэй хүлцэнгүйн машин” болох нь

Карачи
Карачи | Зураг (хэсэгчилсэн): Tentative Collective

Томоохон хотууд гэдэг бол олон соёл уулзах талбар, нэг соёлоос нөгөө соёл руу дамжин өнгөрөх орон зай, таньж мэдэхгүй, дээр нь танихгүй хүнтэй газар. Үүнээс урган гарах өөрчлөлтийн хөдөлгөгч хүч нь хотын шинж төрх, хотын соёлыг бүрдүүлж, ялангуяа томоохон хотуудад  тогтвортой байдал, сэтгэл татах увьдисыг бий болгож байна. Гёте-Институт Мюнхений Техникийн их сургуулийн барилга, хот төлөвлөлтийн тэнхим, Мюнхений театртай хамтран  мэргэжлийн салбарын их хурал дээр мөн олон орны панелист цугласан нээлттэй хэлэлцүүлгээр хот ба шилжилт хөдөлгөөн сэдвийг авч үзсэн юм. Зорилго нь гадны орнуудын жишээгээр хэлэлцүүлгийг баяжуулан, Дүрвэлт ба шилжилт хөдөлгөөн сэдвээр дэлхийн олон улсын харах өнцгийг тодорхойлсноороо цаг үеийн яригдаж буй сэдэвт хувь нэмэр боллоо. Хот төлөвлөлтийн мэргэжилтэн, тэнхмийн эрхлэгч Софий Вольфрум их хурал, хэлэлцүүлгийн  үр дүн, хэтийн төлөвийг доорх ярилцлаганд товч дүгнэсэн юм.

Хатагтай Вольфрум, хотын түүх гэдэг өөрөө шилжилт хөдөлгөөний түүх. Хотууд хэрхэн үүсдэг вэ, бас хотыг юу бүрдүүлдэг бол?

Хот үүслийн түүхийг авч үзвэл хотууд нь газар тариалангийн талбайн ашиг шим очиж байдаг тийм газар үүсч байжээ. Хүнс тэжээл үйлдвэрлэлгүйгээр амьдралаа залгуулах боломж тэнд бий. Тэгэхээр хот гэдэг бол соёлын бүтээгдэхүүн юм. Үүнээс гадна хотууд нь худалдааны зам огтлолцох хэсэгт эсхүл “хаан эзэн” зочдыг хүлээж авдаг газарт үүсч байжээ. Угтаа хот гэдэг оршин суугчид нь гадны хүмүүстэй уулздаг газар байв. Харийн хүмүүс амьдарч болох хотын тухай ойлголт нь харин орчин цагийн их хотуудын асуудлуудыг судалдаг тусгай социологийн салбарын сонгодог тодорхойлолт болох юм. 

Харийн хүмүүс хотын амьдралын нэг хэсэг болсон өнөө цагийн манай хотуудын хувьд энэ нь юу гэсэн үг үү?

Харийнхан хотын нийгмийн байгууламжийн нэг хэсэг гэсэн тодорхойлолт бол ерөнхий ойлголт юм. Тосгонд хүмүүс биенээ таньдаг бол хот газар танихгүй гэсэн утгатай. Хотод хүүхдээ сургуульд явуулсан хүн хүүхдээ сайн боловсрол, хүмүүжил олж байгаа гэдэгт итгэнэ, харин гэхдээ багшийг нь танихгүй. Нэг автобусанд суулаа гэж бодоход автобусны жолооч аюулгүй жолоодоно гэдэгт итгэдэг. Нийгмийн нэг хэсэг,  хариуцлага үүрсэн хэн нэгэн танихгүй хүнд итгэнэ гэдэг нь хотын амьдралын суурь юм. 

Сан-Пауло Зураг: Софи Вольфрум Танихгүй иргэнд итгэнэ гэдэг нь хотыг “нээлттэй хүлцэнгүйн машин” болгоод байна уу?

Итгэл гэдэг бол нэг хүчин зүйл. Олон хүн нэг дор амьдарна гэдэг нь нягтрал, бачим орон зайг, тухайлбал метронд чихэлдэх зэргийг тэвчиж хүлцэх хэрэгтэй болгодог. Давуу тал нь гэвэл олон хүн нэг дор зэрэгцэн амьдарч байгаа юм.  Бүгд ижил тэгш гэсэн хандлагад суурилсан хот газар бусадтай нээлттэй хүлцэнгүй амьдрахыг,  итгэл дээр суурилсан эв хамтач нийгэмд амьдрахыг би сорилт гэж хараад байгаа.

Карачи Карачи | Зураг: Tentative Collective Хэрвээ тэр хотод маш олон соёл байдаг бол тэр эв хамтач нийгэм оршин тогтнох уу?

Хот газрын хүмүүс хоорондын харилцааны хэлбэрүүд  угаасаа өөр соёл, зан заншилтай хүмүүст хотын иргэншилд орох боломж олгодог. Нөгөө хүн өөр шашинтай байж болно, өөр хувцас өмсч болно, өөр соёлтой байж болно. Тэглээ гээд энэ нь хотын хүмүүст хамаагүй. Өөр байлаа гээд ямар нэгэн зөрчилтэй тулахгүй давуу талтай ч түүнийг үл ойшоох, хөндий хүйтэн хандаж болзошгүй. Гэхдээ эв хамтын нийгэм гэдэг нь энэ бүхнийг зохицуулаад байдаг. Нөгөө л бидний яриад байдаг зүйлүүд шүү дээ.  Өөр соёлын хүн байна гэдэг нь бусдын төлөө хариуцлага хүлээж байгааг сануулдаг.

Kaрачи Kaрачи | Зураг: Tentative Collective Энэ бүхнийг зохицуулах,  хоорондоо эв найрамдалтай амьдрахын тулд тухайн хотын нийгэм ямар зохион байгуулалттай байх хэрэгтэй юм бол?

Хот болгонд шинээр ирэгсдийг хүлээж авах, байрлуулах, дасгах,  шоовдорлох, нэгдэн нягтруулах, багтаах өөр өөр соёл бий. Саяын хурлаар энэ мэт олон харах өнцөг, асуудлуудыг Карачи, Сан Паоло, Парис, Шензен, Мюнхен хотуудын мэргэжлийн хүмүүстэй хэлэлцлээ. Хятадын Шензен хот гэхэд л 25 жилийн өмнө 100.000 оршин суугчидтай байсан бол өнөөдөр 18 сая хүн тус хотод амьдарч байна. Энэ нь Хятадын засгийн газрын бодлоготой холбоотой. Хотод амьдралаа залгуулах гэсэн олон хүн орон нутгаас шилжиж орж ирсэн нь хотын хүн ам өсөхөд нөлөөлсөн.

Сан Пауло Сан Пауло | Зураг: Ренато Цембалисто Pearl River Delta –гийн орчин үеийн харшуудад шилжин суурьшихийг тодорхой дүрэм журмаар хязгаарладаггүй тул энд нүүн ирж болно. Сан Пауло хотын  фавела урцнуудыг орон нутгаас шилжиж ирсэн хүмүүс авсан бөгөөд  нийгмийн чиг баримжаатай улс энэ тал дээр хүчирхэхгүй байгаа юм. Хүмүүс олон үеэрээ дамжин хотод үл хөдлөх хөрөнгө, байрандаа амьдарч байгаа ч нөгөө талаар фавелагийн хорооллоос тусгаарлагдаж чадсангүй. Пакистаны Kaрачи хот нь тус тивд гарсан улс төрийн хагарал бутрал, хүн амын олон янзын шилжилт хөдөлгөөний үр дүнд 24 сая хүн амтай дэлхийн хамгийн аюултай хотуудын нэг гэж тодорхойлогддог  ч тэнд өдөр тутмын амьдрал өрнөсөөр байна.

Mюнхен хотын галт тэрэгний буудал байрлах дүүрэг Mюнхен хотын галт тэрэгний буудал байрлах дүүрэг | Зураг: Maркус Вайниг Хот болгон л өөр өөрийн гэсэн шилжилт хөдөлгөөний асуудлуудтай тулгарч байдаг. Гэсэн хэдий ч аль ч хотод үйлчлэх эв нэгдэл, хүлцэнгүй байдлыг бий болгох нөхцөл бололцоо, эдгээрийг дэмжигч байгууллагууд гэж байх уу?

Мюнхенд иргэдийн нийгэмд нэгдэн нягтрах явц нэлээн амжилттай байдаг. Германы томоохон хотуудын дунд Мюнхен хот шилжин суурьшигчдын тоогоороо тэргүүлдэг. Мюнхений 3 хүн тутмын нэг нь гадны иргэн. 20 жилийн өмнөөс  газрыг иргэдэд эрх тэгш хуваарилах хөтөлбөрөөр Мюнхений хот байгуулалтын бодлогыг зохицуулж ирсэн бөгөөд үүгээрээ гадны иргэдийн оршин буй нийгэмдээ шингэх чадварыг дээшлүүлсэн.   “Холимог  Мюнхен” гэсэн жишиг төслөөр хотын дүүрэг болгоны газар нутгийн 30 хувийг улсын байр эзлэх ёстой гэсэн квотыг тавьсан бөгөөд гадныхны амьдрах бүхэл бүтэн хороолол үүсэх, нийгмийн хэв журамгүй байдал үүсэхээс сэргийлж чадсан. Үүнээс төрийн бодлогын зохицуулалт нэгдүгээрт, архитектур хоёрдугаарт гэдгийг харж болно.

Мюнхен, Олон нийтийг хамарсан гадаад талбайн үзвэр Мюнхен, Олон нийтийг хамарсан гадаад талбайн үзвэр | Зураг: Регина Принц Бас нэг тавигдах  үндсэн шаардлага нь ажиллах, амьдрах орчин бүрдсэн байх хэрэгтэй. Үүнтэй зэрэгцэн олон нийтийн байгууллагууд, соёлын үзвэр үйлчилгээ зэрэг хүмүүс  олноороо цугларч болох үйл ажиллагаа явуулдаг газар байх хэрэгтэй. Тухайлбал номын сан, олон нийтийн зориулалттай байр, спортын талбай, цэцэрлэгт хүрээлэн, худалдааны газрууд, уушийн газар, эсхүл нийтэд нээлттэй задгай концертод олон янзын хүмүүс ирнэ шүү дээ.

Хэрэв тухайн хот энэ мэт олон янзын соёлын, үзвэр үйлчилгээний газартай бол хүмүүс хамтдаа нэг дор байж үзсэнээр өөр соёлоос цэрвэхээ болино. Ингэж байж л уужуу тайван, хүлцэнгүй, эв нэгдэлтэй хотын хүмүүсийн нийгэмлэг бий болж, харийн хүмүүс хотын иргэдийн нэг хэсгийг бүрдүүлэх юм.
 

Софии Вольфрум Софии Вольфрум | Зураг: Maттиас Кестел Софии Вольфрум Дортмундын их сургуульд газрын харилцаа чиглэлээр суралцан, Хессений хот байгуулалтын Улсын нэгдүгээр зэргийн шалгалтыг өгч 1989 онд Танзани болон Германд хэсэг хугацаанд захиргааны ажил хийснийхээ дараагаар  Альбан Яансонтой хамтран архитектур, хот төлөвлөлтийн ажлын албаа нээж байжээ. Ажлын албаны боловсруулсан олон төсөл олонтаа шагнал хүртсэний дотор Германы хот байгуулалтын 1995,  2006 оны шилдэг төсөл болж байлаа. Тэрээр 2003 оноос Мюнхений Техникийн их сургуульд профессороор, 2011–2014 онуудад архитектурын тэнхмийн деканы албыг гүйцэтгэж байв. Хамгийн сүүлд гаргасан хэвлэл: Вольфрум, Софии, Aльбан Яансон: Хотын архитектур, Kraemer хэвлэлийн газар, Штуттгарт хот 2016.