Хэвлэлийн газар
Монсудар утга зохиол

Өнгө алагласан: “Монсудар утга зохиол”-ын шинэ цуврал
Өнгө алагласан: “Монсудар утга зохиол”-ын шинэ цуврал | © Гэрэл зураг: Монсудар

“Монголд ном зохиолын анхны хэвлэлийн тоо гол төлөв 500 хувь байдаг”.  Александр Шнорбуш Монголын хэвлэлийн газруудад тулгардаг бэрхшээл, давуу талын тухай өгүүлж байна.

Улаанбаатарын номын дэлгүүрүүд Берлин хотын төвийн номын дэлгүүрүүдтэй ижил.  Ороод очиход ширээн дээр Хиллари Клинтон, Алекс Фергусоны өөрсдөө бичсэн намтрын номыг өржээ. Хажууд нь Э.Л. Жеймс, Вероника Роот, Харуки Мураками, Штииг Ларссон нарын зузаан хавтастай ном байна. Сонгодог номнуудыг ширэн гадраар нь танихад болно. Толстой, Достоевский, Жюль Верн-ий зохиолыг шинэчлэн орчуулсныг хэвлэн гаргажээ. Үүнээс гадна Бернхард Шлинкийн  роман “Уншигч”  хэвлэгдэн гарсан нь амжилттай болсон. 2013 онд Монгол хэл дээр хэвлэгдэн, 2016 онд уншигчдын зүгээс өндөр үнэлгээ аван олон долоо хоногийн турш шилдэг, хамгийн их борлуулалттай номын жагсаалтад орж байлаа.

Нэг жилд хэвлэгдэн гардаг орчуулгын номын тоо хэд байдаг тухай тодорхой тоо, баримт байдаггүй байна. Улсдаа томд тооцогддог 2 хэвлэлийн газрын нэгний эзэн, манай даргын тооцож байгаагаар манай хэвлэлийн газар орчуулгын зохиолын номны 70 орчим хувийг эрхлэн гаргадаг юм байна.  Үүнд зохиогчийн эрхгүй орчуулаад гаргасан номын тоог оруулаагүй юм байна. Нарийн тоо гаргая гэвэл хувийн болон  жижиг хэвлэлийн газруудын эрхлэн гаргасан орчуулгын номын хэвлэгдсэн тоог нэмж тооцох хэрэгтэй юм байна.  Ямартай ч нэлээн өндөр тоо гарах  ёстой юм байна. Герман улсад жилд шинээр хэвлэгдсэн номын тоотой харьцуулъя.  Германы номын худалдааны биржийн холбоо–ноос гаргасан мэдээгээр 2015 онд шинээр хэвлэгдсэн номын 11,4 хувийг орчуулгын ном зохиол эзэлсэн байна.

Номын үзэгсэлэн_УБ Улаанбаатар номын үзэсгэлэн: Гёте-Институтийн павильоныг сонирхогчид | Зураг: Б.Рэнцэндорж Барууны  утга зохиолын номыг монгол хэл рүү хөрвүүлэх давалгаа 1921-1924 онд өрнөсөн Ардын хувьсгалын дараа үеэс  эхэлжээ. Тэр үед Монгол улс дэлхий дээрх хоёр дахь коммунист улс болов. Удаахь 60 гаруй жилд  Маркс, Энгельс, Лениний зохиол төдийгүй Толстой, Достоевский, Мелвилл, Твен, Лондон, Хемингуэй, Маркес  болон бусад шинэ үеийн утга зохиол үндэслэгчдийн  зохиол монгол хэлнээ орчуулагджээ.  1990  оны ардчилсан хувьсгалаас хойш утга зохиолын орчуулгад  улсаас мөнгө төсөвлөхөө больжээ.  Хэвлэлийн газрууд ямар зохиол орчуулахаа өөрсдөө бие даан шийддэг давуу талтай болсон хэдий ч шинэ сорилтуудтай нүүр тулав.  Улсаас мөнгө цохож өгөхөө больсон учраас санхүүжүүлэх эх үүсвэргүй болжээ.

Чанартай сайн орчуулга хийхийн тулд монголын хэвлэлийн газрууд Германы хэвлэлийн газруудтай адил хүч хөдөлмөр зарцуулна. Зардлаа эргүүлэн олох зах зээл нь Герман улсынхтай харьцуулахад 40 дахин бага. Монголд ном зохиолын анхны хэвлэлийн тоо гол төлөв 500 хувь байдаг . Хэвлэлийн газрын оршин тогтнох үндэс болсон цаанаас тогтоож өгсөн үнээр худалдах  буюу  түүнтэй адилтгах механизм Монголд байдаггүй. 2015 оны хавар номын нэг дэлгүүр  72 цагийн турш  72 хувь хүртэлх хямдрал зарлаж байжээ. Өглөө эртлэн ирсэн уншигчид дэлгүүрийн хаалганаас замын хашлага хүртэл дугаарлан зогссон байлаа.
 


Хэвлэлийн газрын хувьд номын хямдралтай худалдаа нь үр дагавартай юм. Хэвлэлийн газар орчуулагчдадаа төлдөг ажлын хөлс бага. Герман, Франц хэлний сайн орчуулагч  олох амаргүй. Гадаадад сурсан, хэлний өндөр боловсролтой хүмүүс цалин сайтай өөр салбарт ажилладаг. Түүнээс гадна хэвлэлийн газрууд аль номыг орчуулах сонголтон дээрээ долоо хэмжиж нэг огтлох хэрэгтэй болдог.  Эцэст нь зардлаа нөхдөг ном зохиолыг орчуулахаар болно.  Эдгээр нь ихэвчлэн уншигчдад хэдүйн танил сонгодог зохиолчдын бүтээл байх бөгөөд зохиолыг монгол хэл рүү албан ёсны эрхтэй орчуулахад  төлбөр төлөх шаардлагагүй.   Гадаадын зохиолын орчуулгын эрхийг гадаад валютаар худалдаж авдаг тул Монгол төгрөгийн ханш унах тусам өндөр үнэ төлөх болдог.  Англи хэлээр ярьдаг улс орнуудын зохиолууд,  дээр нь Ларссон, Мураками хоёр зохиолчийн номын орчуулгын эрхийг худалдаж авсан байна. 

Бусад газар байдаг “Эдийн засгийн цензур” энд ч бас бий. Жижиг зах зээл, улсаас ямар нэг дэмжлэг өгдөггүй учраас  үүнээс өөр арга үгүй.  Ном хэвлэлтийн зардлыг хөнлөнгийн санхүүжилтээр олох гэсэн өөдрөг үзэлтэй байх  эсвэл Гёте-Институт, Аллианс Франсез, Японы сан зэрэг гадны соёлын байгууллагуудын дэмжлэгийг хүсэх хэрэгтэй болдог.  Харин 3 дахь аз сорьсон зүйл нь: Зохиолч Клайстийн “Михаэль Коолхаас” байна уу эсвэл Нацумэ Сосэкигийн “Бочан” зэрэг  зохиолыг орчуулах нь санхүүжилт олох эсэхээс хамаарна.

Buchmesse_2016_2 Гёте-Институтээс дэмжлэг үзүүлэв: Зохиолч Клайстын “Михаэль Коолхаас” бүтээл монгол хэлнээ | Зураг: Б.Рэнцэндорж Монголын хэвлэлийн газруудад тулгардаг асуудлууд энэ мэт их байна. Мэдээж давуу тал бол байлгүй яахав. Хамгийн баярлууштай нь гэвэл маш сайн утга зохиолын номнууд Монгол хэлнээ хараахан орчуулагдаагүй байна.  Хөндлөнгийн санхүүжилт, гадны соёлын байгууллагын  тусламж дэмжлэгийг авах замаар  Монсудар хэвлэлийн газар аль болох хурдан хугацаанд сайн бүтээлийг эрхлэн  гаргахыг эрмэлзэж байна. Одоогоор “Монсудар утга зохиол” цувралын 9 бүтээл хэвлэгдэн гараад байна.  Цувралын  бүтээлүүдэд Клайст-ийн “Михаэль Коолхаас”, Виржиния Вульф-ийн “Өөрийн гэсэн өрөө”, Роберто Боланьо-гийн “Бяцхан люмпены тууж” , Мо Янь-ий “Өөрчлөлт ” туужууд оржээ.  

Buchmesse_2016_3 Олон сонирхогч: Монсудар хэвлэлийн газар болон Гёте-Институтийн хамтарсан павильон | Зураг: Б.Рэнцэндорж
 
Цувралын бүтээлүүд олон орны хүүрнэл зохиол, эсээнд анхаарал хандуулжээ. Жил бүр 9 өөр орны 9 өөр сонгодог болон орчин үеийн зохиолчийн 9 өөр зохиолыг орчуулан гаргах юм. Олон орны зохиолчдын бүтээлийг орчуулсан нь монгол уншигчиддаа утга зохиолын үечлэл, төрөл жанрыг таниулах зорилготой.  Үүнээс гадна гадаадын шилдэг зохиолчдын бүтээлийг орчуулна гэдэг нь олон орны санхүүгийн дэмжлэгийг авах ач холбогдолтой. Энэ маягаар бид орчуулагчдаа зохих хэмжээгээр цалинжуулан, хэвлэлийн газрын үндсэн ажилдаа гол анхаарлаа төвлөрүүлэх юм. Тэр нь сайн зохиолыг сонгох, орчуулах, эрхлэн гаргах билээ.

Энэ нийтлэлийн өмнөх хувилбар нь 2016 оны 11 сард анх logbuch-suhrkamp.de хуудас нь дээр нийтлэгдсэн.