Олон улсын парламентын тэтгэлэгт хөтөлбөр
Та Германы парламентад ажиллахыг хүсэж байна уу?

Бундестагийн орой (хэсэгчилсэн)
© Getty Images Andreas Herpens

Герман Бундестаг нь Берлиний Чөлөөт их сургууль, Хумбольдтын их сургууль, Техникийн их сургуультай хамтран Берлин хотод таныг таван сарын хугацаатай “Олон улсын парламентын тэтгэлэг” (ОУПТ) хөтөлбөрт оролцохыг урьж байна.

 
Германы Бундестаг нь жил бүр “Олон улсын парламентын тэтгэлэг”-ийг Төв, Зүүн ба Зүүн Өмнөд Европ, Франц, Израиль, Хойд Америк, Арабын хойг болон Төв Азийн улс төрд сонирхолтой, залуу төгсөгч нарт олгодог. Монгол улсаас ч гэсэн энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой юм.

ОУПТ нь эх орондоо ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө идэвх санаачлагатай ажиллах хүсэлтэй залуучуудад чиглэгдсэн хөтөлбөр юм. Германы Бундестаг нь хөтөлбөрт хамрагдаж буй залууст Бундестагийн нэгэн гишүүний дэргэд гурван сарын турш ажиллаж, Германы парламентын тогтолцоо, улс төрийн шийдвэр гаргах явцтай танилцахын зэрэгцээ парламентын үйл ажиллагааны талаар практик туршлага хуримтлуулах боломжийг олгож байна. Тус тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь мөн Герман болон оролцогч талууд хоорондох харилцааг дэмжих, бэхжүүлэхэд оршино. Энэ ч утгаараа Бундестаг нь уг хөтөлбөрийн хүрээнд сурч мэдсэн зүйлээ эх орондоо хэрэгжүүлэхийг тэтгэлэгт хамрагдагчдаас хүсэн хүлээж байна.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон элсэгчдэд тавигдах шаардлага, хөтөлбөрт хамрагдах үйл явцын талаарх мэдээллийг эндээс үзнэ үү: