Кино үзвэр
"Би хэн бэ": Хакеруудын үнэн төрхийг халхлах нь

"Би хэн бэ - Ямар ч систем баталгаагүй"
© Sony Pictures Releasing GmbH / Jan Rasmus Voss

Хакерууд яагаад хакерддаг вэ? Аливаа тогтолцооны хил хязгаарыг гэтлэн, хэв маягийг өөрчлөх гэсэн идеалист үзлээс гэж хэлэх хүмүүс бий. Бас тэд үүнийг хийж чаддаг учраас. “Би хэн бэ – ямар ч систем баталгаагүй” киноны гол баатрын хувьд ч мөн ялгаагүй. Германы өсөж буй кино жүжигчдийн нэг болох Том Шиллинг энэхүү кинонд компьютерын хэнээтэй Бенжамины дүрийг аанай л чадварлагаар бүтээжээ. Харин бусад үйл явдал, хакердах үйл явц ч тэр нарийн төвөгтэй.
 

Von Филипп Бюлер

Бенжамин ганцаардал, бас өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэсэн хүслээс болж хакерддаг. Тэрээр төрөлхийн бүрэг ичимхий нэгэн агаад, өөрийгөө азгүй амьтан, хэн ч биш гэж тооцно. Гэнэтхэн тэрээр зөвхөн сүлжээ дотор бус харин бодит байдал хэмээх харьцангуй ойлголтоос өөрийн хамтран зүтгэгчдээ олдог: Бүсгүйчүүдийн эрлэг Макс (Элиас М'Барек), дэмийрлийн ирмэгт тулсан Паул (Бага Антуан Моно), бүрмөсөн солиорчихсон Штефан (Вотан Вильке Мёринг) нартай хамтран CLAY хэмээх хакерын бүлгэм байгуулна.

Залуусын зорилго бол супер хакерчуудын бүлгэм болох домогт MRX-ийн анхаарлыг татаж тэдэнтэй эн зэрэгцэн ажиллах байлаа.Зорилгодоо хүрэхээр тэд тодорхой газрын цахилгааныг таслах, санхүүгийн системийг томоохон хэмжээнд хакердах, Нацист намын их хурлаар хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах зэрэг зальжин аргуудыг ашигласаар байлаа. Гэвч MRX тэднийг үл ойшоон харин ч тохуурхана. Иймээс тэд илүү дорвитой зүйл хийх хэрэгтэй болов. Тэд дараагийн байгаа Германы Тагнуулын Газар болгосноор өөрсдөө харин Холбооны Гэмт Хэрэгтэй Тэмцэх Газар (BKA)-ын хараанд өртчихөв.

Вэбийн хамгийн харанхуй буланд өрнөдөг үйл явдлыг дүрслэн үзүүлэхдээ найруулагч Баран бо Одар (“Сүүлчийн нам гүм” кино) компьютерын нарийн түвэгтэй ухааныг киноны хэлнээс илүүтэйгээр ашиглажээ. CLAY нь сүлжээ хэмээх хийсвэр ойлголт болон нүдэнд үзэгдэх бодит байдлыг системтэйгээр үгүйсгэнэ. Холбооны Тагнуулын Газар (BND)-ын сүлжээнд нэвтэрсний дараа албан өрөө тасалгаанд нь хулгайгаар орох хэрэгтэй болов. Хакерчид цагдаа нарын гараас хэд хэдэн удаа мултрах бөгөөд мухардалд орсон тэд удалгүй Европолын цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаны мөрдөн байцаагч Ханне Линдберг (Трине Дюрхольм)-ээс тусламж хүснэ.

“Харанхуй вэб”-ийг Одар тун өвөрмөц дүрслэн үзүүлжээ. Ямар ч цонхгүй битүү метроны тасалгаанд хэрэглэгчид өөрсдийн аватар бүхий баг зүүж буйгаар төлөөлүүлж тэрхүү ертөнцийг дүрсэлсэн нь урьдчилан тааварлах аргагүй байлаа. Бараан хэсгүүдэд MRX бүлгэмийн “LOL” гэх үг метро тэр аяар нүргэлэх ажээ.

"Би хэн бэ - Ямар ч систем баталгаагүй" © Sony Pictures Releasing GmbH / Jan Rasmus Voss Үүнээс нэгэн ахиц дэвшлийг харж болохоор байна. Тухайлбал, герман найруулагч Ханс-Кристиан Шмидийн хакеруудын тухай өгүүлдэг “23 - Юу ч харагдаж байгаа шиг биш” (1998) хэмээх кино, эсвэл “Матрикс” (1999)-аас ялгаатай нь виртуал орон зайг учир битүүлэг параллель ертөнц бус харин бодит байдал хэмээн дүрсэлжээ. Виртуал орон зайд тохиолдож буй үйл явдлын үр дагаврыг бодит орчинд амсаж байна. Гэхдээ Мари (Ханна Херцшбрунг)-г гэх Бенжамины хайр сэтгэл зэрэг зарим нэг зүйл өөрөөс нь хамааралтай бол бусад нь тийм биш. Одарын энэхүү бүтээл нь ялангуяа интернетийн сүлжээтэй эн зэрэгцэн өсөж том болж буй үзэгчдэд чиглэгдсэн тул тэд юун тухайг өгүүлж буйг ядах юмгүй ойлгох болно.

Киноны үйл явдал тасралтгүй үргэлжлэх боловч нүд хуурч дөнгөнө. Одарын сайтар боловсруулсан кино зохиол хакеруудын бодит байдлыг эрс гажуудуулж, кино хийхдээ ямар бүтээлээс санаа авсныг энд дурдахгүй ч түүнд гол анхаарлаа хандуулснаар киноны төгсгөл хүртэл өрнөх олон ээдрээтэй зангилааг тааварлах боломжийг тийм ч амархан олгохгүй. Цаг үеийн илэрхийлэл болсон тус триллерт Элиас М’Барек („Fack ju Göhte“) нарын алдартай жүжигчдийг тоглуулсан нь киноны нэр хүндийг өсгөх туйлын хүслэн гэлтэй. Бенжамины ер бусын хакер найзууд компьютерын гар дээр ховорхон ажилладаг хакерууд шиг санагдах ажээ.

Гэхдээ энд CLAY-ийн нэгэн дүрэм бий: Увайгүй үйлдэл ялна. Ядаж л сүлжээнд чамгүй хол явна.