Ярилцлага
Эрх чөлөө, сониуч зан, дур хүсэл, хүч, цэвэр ариухан үнэн гээд олон мэдрэмжийг би жазз хөгжмөөс мэдэрдэг
Төгөлдөр хуурч Эрдэнэбаатрын Шүтээний Гёте хөгжмийн лаборторид суралцсан тухай болон Герман орон, жазз хөгжмийн талаар ярилцсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
Гёте хөгжмийн лабортортой анх яаж танилцсан бэ?
Би тухайн үед Монгол улсын хөгжим бүжгийн коллежид (одоогийн Монгол Улсын Консерватор) суралцаж 2014 онд сонгодог хөгжмийн төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгссөний дараа надад сонгодог хөгжим миний өөрийгөө илэрхийлэх хөгжмийн хэл биш юм байна гэсэн мэдрэмж төрж байсан
Тэр үед би сургуулийнхаа найзуудаас манай сургууль Гёте-Институттэй хамтран Жазз лабортори байгуулагдаж байгаа талаар сонссмогцоо шууд бүртгүүлсэн юм. Хөгжим бол миний амьдралын хамгийн том бас хамгийн чухал зүйл байсан тул дахин нэг өөр өнцгийг өөртөө нээж боломж олгох нь зөв гэж бодсон.
Чамайг жазз хөгжмийг сонгоход урам зориг өгсөн зүйл?
Жазз надад шинэ улсад нилээн хурдан суурьших мэт мэдрэмж төрүүлсэн. Хөгжмийн талаасаа ч орчин талаасаа ч надад шинэ ертөнц байсан. Эрх чөлөө, сониуч зан, дур хүсэл, хүч, цэвэр ариухан үнэн гээд олон мэдрэмжийг би жазз хөгжмөөс мэдэрдэг. Гёте хөгжмийн лаборторд ороод удаагүй байхдаа би эдгээр мэдрэмжүүдийг мэдэрч байсан учир заавал цааш үргэлжлүүлэхээр шийдсэн.
Германд жазз хөгжим их чухал байр суурьтай байдаг. Монголд жазз хөгжим хэр хөгжиж байна гэж бодож байна?
Би 5 жилийн өмнөөс Мюнхен хотод нүүж ирснээс хойш Улаанбаатарын жазз хөгжмийн арга хэмжээнүүдэд оролцох боломжгүй болсон. Монгол улсад ялангуяа Улаанбаатар хотод жазз хөгжим хөгжин цэцэглэж байгааг би сонсоод сэтгэл маш өндөр байдаг. Жишээ нь: Намайг анх сурахаар ирэх үед Fat Cat жазз клуб байгаагүй. Харин өнөөдөр олон тууштай, урам зоригтой залуучууд уран бүтээлчдийг дэмжиж, жазз клубд орой бүр залуу үеийн хөгжимчид тоглолт хийж байна.
Du studierst seit 2018 in Deutschland. Was sind die größten Unterschiede zwischen Deutschland und der Mongolei?
Чи 2018 оноос хойш Герман улсад суралцаж байна. Монгол Герман 2 улсын хамгийн ялгаатай зүйл нь юу вэ?
Монгол улсад дэд бүтэц олон зүйл дээр маш муу байдаг нь Германд эсрэгээрээ байдаг.
Гэхдээ миний бодлоор Монголчууд маань их сониуч шинэ зүйлсэд илүү нээлттэй, шинэ соёл, боловсролын боломжуудыг эрэлхийлж байдаг ч боломж тэр болгон их гардаггүй санагддаг. Германд бол хөгжмийн боловсролын салбарт гэхэд л атаархмаар боломжууд байдаг. Энд бараг хүүхэд бүр бага насандаа ямар нэг хөгжмөөр хичээллэсэн байдаг бол манайд харин эсрэгээрээ ганцхан байдаг Хөгжим Бүжгийн Коллежид орохыг хүсч буй сурагчид л үүнтэй харьцуулахуйц сайн боловсролыг авдаг. Ингэхийн тулд манайд бүр бага насандаа мэргэжлийн хөгжимчин болох эсэхээ шийдэж 3 шат бүхий шалгалтыг 6 натандаа өгч тэнцэх хэрэгтэй болдог.
Чиний ирээдүйн зорилго болон дараа дараагийн төслүүдийн талаар?
Би саяхан олон удаагийн Грэмми шагналт Нью-Иоркийн Label Motema Music-тэй пянз бичүүлэх гэрээ байгуулсан. Ben Wendel, Gregory Porter, Terri Lyne Carrington, Lakecia Benjamin, Donny McCaslin, Geri Allen oder Shai Maestro гээд миний шүтэн биширдэг олон хөгжимчид энэ байгууллагатай хамтран ажилласан байдаг. Энэ гайхамшигтай багтай хамтран ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.
Одоогоор би Мюнхэнд өөрийн жазз дөрвөл, 20 хүний бүрэлдэхүүнтэй жазз оркестр болон Ligthville нэртэй төгөлдөр хуур контра-алто кларинэт хослол гээд 3 ансамблыг удирдаж байгаа. Пянз бичүүлэх гэрээний хүрээнд энэ 3 төсөл маань ар араасаа нээлтээ хийх юм. Эхнийх нь болох өөрийн дөрвөлтэй гаргаж буй "Rising Sun" нэртэй цомог 9-р сарын 15-нд нээлтээ хийж байна. Хоёр дахь нь оркестртойгоо, гурав дахь нь хослолтойгоо гаргах цомгуудын ажил явагдаж байна.
Яг одоо би 9-р сард эхлэх бидний анхны европын аялан тоглолтондоо бэлдэж байна. Ирэх жилүүдэд цомгоо дэлхийн олон оронд, тэр тусмаа монголынхоо сонсогчдод хүргэнэ гэж найдаж байна.
Эрдэнэбаатарын Шүтээний "Мандах нар" анхны цомог худалдаанд гарлаа.