Азийн хөгжмийн зохиолчдын танилцуулга 2020
Нээлттэй тэмцээн

TIMF Ансамбел
© TIMF

Гёте-Институт нь Тунён олон улсын хөгжмийн наадамтай (ТОУХН) хамтран 2013 онд Зүүн Хойд Азийн бүс нутагт шинэ хөгжмийн зохиолыг дэмжих зорилгоор Азийн хөгжмийн зохиолчдын танилцуулга (Asian Composers Showcase) төслийг санаачлан үүсгэсэн. 

Солонгос дахь Гёте-Институт нь тус тэмцээнд бүс нутгийн оролцогчдыг шинэ хөгжмийн зохиол явуулахыг урьж байна. Олон улсын төлөөллөөс бүрдсэн мэргэжлийн шүүгчдийн баг нийт явуулсан бүтээлүүдээс 5 оролцогчийг шалгаруулах бөгөөд бүтээлийг нь 2020 оны 4-р сард Тунён хотод ТОУХН-ын найрал хөгжмийн чуулга тайзнаа тоглох юм. Нээлтийн тоглолтын үеэр хөгжмийн зохиолчдоос шилдгийг нь шалгаруулан 2000 еврогийн сантай Гёте-Шагналыг, мөн ирэх жилийн Азийн хөгжмийн зохиолчдын танилцуулгад зориулан 5000 еврогийн сантай хөгжмийн бүтээл зохиох захиалгын эрхийг гардуулан өгөх болно.   
 
 
Оролцогчдод тавигдах шаардлага: 

  • Хөгжмийн зохиолч нь 1981 он буюу түүнээс хойш төрсөн байх, мөн дараах улсын иргэн эсвэл тухайн улсад оршин сууж, ажил эрхэлдэг байх: Япон, Солонгос, Хятад, Хонконг, Макау, Тайвань, Монгол.
  • Бүтээлийн үргэлжлэх хугацаа: дээд тал нь 15 минут
  • 2017 оноос хойш шинээр зохиосон хөгжмийн бүтээл байх; найруулга гэх мэт байж болохгүй 
  • Найрал хөгжим: дараах хөгжмийн зэмсгүүдээс бүрдсэн дурын нэгдэл байх: 2 хийл, эрдүү хийл, морин хийл, басс, лимбэ, жимбүүр, кларнет, төгөлдөр хуур, цохиур хөгжим (1 хөгжимчин). Бүтээл нь багадаа 4, дээд тал нь 10 хөгжмийн зэмсэгт зориулан бичсэн байна. Хөгжмийн зэмсгүүдийг давхцуулж болохгүй. Тодруулах зүйл байвал дараах ТОУХН-ын дараах хаягаар хандана уу: acs@timf.org. 
 
Бүрдүүлэх бичиг баримт: 
  • Бүртгэл цахим хэлбэрээр явагдана. Дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү: www.timf.org.
  • Партитурыг PDF файлаар, мөн боломжтой бол бичлэгийн хамт илгээх (хүн тус бүр нэг бүтээл илгээх боломжтой)
  • Дээр дурдсан улсаас бусад иргэншилтэй бол оршин сууж буй газрын тодорхойлолт

Эцсийн тов: 
  • Бүртгэлийн эцсийн хугацаа: 2019 оны 11-р сарын 18
  • Шалгарсан 5 оролцогчийг зарлах: 2019 оны 12-р сарын 20 хүртэл
  • Нээлтийн тоглолт: 2020 оны 4-р сарын 4-нд Солонгос улсад зохион байгуулагдах 2020 оны Тунён олон улсын хөгжмийн наадмын хүрээнд Азийн хөгжмийн зохиолчдын танилцуулга арга хэмжээний үеэр.
 
Илгээсэн бүтээлийн зохиогчийн эрх болон гүйцэтгэн тоглох эрх нь оролцогчийнх байх шаардлагатай. Зохиогчид бүх эрх үлдэх бөгөөд зохиогч 2020 оны ТОУХН-ын хүрээнд бүтээлийг үнэ төлбөргүй тоглох, мөн баримтжуулах үүднээс дуу бичлэгийг ашиглах, Азийн хөгжмийн зохиолчдын танилцуулга арга хэмжээний сурталчилгаанд ашиглах эрхийг бүртгүүлснээр зөвшөөрсөнд тооцно.

Гёте-Шагнал 2019 ялагч: Juri Seo (Өмнөд Солонгос)
Нээлтийн тоглолт: 2020 оны 4-р сарын 5-ны өдөр, Тунён тоглолтын танхим
Juri Seo: Солонгос дахь Гёте-Институтийн  болон ТОУХН-ын захиалгаар
Уран бүтээлчид: Sejong Soloists