GMUB-ийн 10 жилийн ой – Бид эргэн харж байна

2014 онд Германы контрабасчин Мартин Зенкерийн удирдлага дор Монгол дахь Гёте-Институтээс үүсгэн байгуулсан Гёте хөгжмийн лаборатори Улаанбаатар (GMUB) нь Монголын жазз хөгжмийн ертөнцөд томоохон хувь нэмэр оруулсан юм. Монгол Улсын Консерваторитой нягт хамтран ажиллаж, Монголд анхны жазз хөгжмийн сургалтын салбарыг нээсэн бөгөөд энэ нь одоо Улаанбаатарын хөгжмийн ертөнцөд томоохон байр суурь эзэлж байна. 

Сүүлийн арван жилийн хугацаанд 100 гаруй олон улсын зочин багш нар Монголын залуу хөгжимчдөд мэдлэгээ хуваалцаж үүний үр дүн мөн сайн гарсан. Гёте хөгжмийн лаборатори Улаанбаатар (GMUB)-ийн анхны төгсөгчдийн нэг болох Шүтээн Эрдэнэбаатар, Эрхэмбаяр Энхжаргал нар дэлхийн тайзнаа алдаршиж байгаа бол Улаанбаатар хотын Fat Cat Jazz Club нь  Гёте хөгжмийн лаборатори Улаанбаатар (GMUB)-ийн төгсөгч Хонгор Ганбатын үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотын жазз хөгжмийн ертөнцийн хамгийн алдартай газруудын нэг болжээ. 

Гёте-Институтийн удирдлага дор найман жил ажилласны дараа Гёте хөгжмийн лаборатори Улаанбаатар (GMUB) нь 2022 онд бие даасан ТББ болж, одоо Мандхай Төгсцогт удирдаж байна. 2024 оны 9-р сарын 25-нд болсон ойн баярын үеэр Улсын Консерваторийн жазз хөгжмийн салбар нь Мюнхений Хөгжим, Урлагийн Дээд Сургуулиас цуглуулсан винил болон CD-нүүдийн цуглуулгаар өргөжиж, оюутнууд, багш нар болон хөгжмийн сонирхогчдод нээлттэйгээр хүрч байна. 

Монгол Улсын Консерваторид болон сүүлийн арван жилийн хугацаанд Гёте хөгжмийн лаборатори Улаанбаатар (GMUB) болон Монголын жазз хөгжмийн боловсролд хувь нэмэр оруулсан бүх хүмүүст, ялангуяа Гёте хөгжмийн лаборатори Улаанбаатар (GMUB)-ийн өмнөх удирдлагууд болон консерваторийн жазз хөгжмийн сургалтын хөтөлбөрийн удирдлагууд болох Болдбаатарын Мөнхбаяр Мартин Зенкер,  Цэцэгмаагийн Нямгэрэл, Төгсцогтын Мандхай, Чуваамэдийн Энхбат, Хишигтогтохын Алтангэрэл, Эрдэнэбатын Доржсүрэн, нарт талархал илэрхийлье. Та бүгдийн хүчин чармайлт болон чин сэтгэлийн ачаар GMUB төсөл өнөөдөр ийм амжилттай яваж байгаа билээ.

Бид дараагийн арван жилийн хамтын ажиллагааг хөгжмийн шинэчлэл болон олон улсын солилцоогоор дүүрэн байхаар харж байна.