Цаас сэргээн засварлалт

ЦААС СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН ТОЛЬ БИЧИГ 6-Н ХЭЛ ДЭЭР ГАРЛАА

Барууны ном болон хэвлэмэл материалууд нь европоор зогсохгүй хилийн чандад ч сэргээн засварлалт болон хадгалалтын тухай баримтлах гол тулгуур болж байна. Цаас сэргээн засварлалтын мэргэжлийн толь бичгийг олон улсын мэргэжилтнүүдэд зориулан холбогдох мэргэжлийн нэр томьёог  өөрийн хэлнээ ашиглахад тус дэм болох үүднээс гаргасан. Энэхүү олон хэлний толь бичиг нь “IOS”-д зориулсан iBook хэлбэрээр герман, англи, хятад, солонгос, монгол болон япон зургаан хэл дээр гарсан. Түүнчлэн “Android”-д зориулсан eBook хэлбэрээр, мөн бусад дижитал төхөөрөмжид зориулсан EPUB хэлбэрээр зургаан хэл дээр гараад байна.

Толь бичгийг доорх холбоосоор шууд татан авах боломжтой:
э-Ном: Цаас сэргээн засварлалтын мэргэжлийн толь бичиг (Гёте-Институт Хонконг)