Бэатрис Калдун: Хамтын тусламж

ЮНЭСКО болон Гёте институтын амжилттай хамтын ажиллгагаа нь тус хоёр байгууллагын ижил зорилготой адил төсөл хэрэгжүүлэх санаачлага гарсан тэр цагаас эхтэй билээ. 

Бүс нутгийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн 5 жилийн (2008-2012) төслийн нэгээхэн хэсгээр ЮНЭСКО-гийн зүгээс зүүн Азийн орнуудын (түүний дотор Монгол улсын) цаасан эдлэл хадгалах болон цаас үйлдвэрлэх уламжлалт аргыг сэргээн бататгахыг чармайж ирсэн билээ.

Монгол дахь Гёте институтын төлөөлөгчийн газар ч мөн нилээдгүй хугацааны турш дээрхи сэдвээр олон тооны хэлэлцүүлэг, сургалт семинарууд зохион байгууллаа.

Хоёр талын хэрэгжүүлж буй энэхүү адил төстэй үйл ажиллагаанаас улбаалан бид аль болох үйл ажиллагаагаа нэгтгэх, хамтран ажиллахаар шийдвэрлэсэн юм. Ийнхүү хоёр талын хамтын ажиллагааны тухай тохиролцоонд гарын үсэг зурсан билээ. Энэ нь ЮНЭСКО болон Гёте институт хоорондын албан ёсоор хамтран ажиллах тухай гарын үсэг зурсан анхны баримт бичигт болсон юм.

Нэг ажлыг хоёр дахин хийхгүй байх боломжийг хайж үйл ажиллагаагаа нэгтгэн Монголын ижил төстэй байгууллагуудад хуучны гар бичмэл, ном судар болон соёлын өвийг хадгалан хамгаалах чиглэлээр мэдлэг дадлага олгох сургалтууд зохион байгуулж, олон улсын мэргэжилтэн ажиллуулж байгаад л энэхүү хамтын ажиллагааны амжилтын нууц оршиж байна.

Улаанбаатар хот дахь Гандантэгчинлэн хийдийн номын санд учирсан ихээхэн хохирлыг барагдуулах, сэргээн засварлахаар хоёр ч удаа хамтарсан сургуулилт хийсэн явдал нь бидний хамтын ажиллагааны нэгэн оргил хэсэг байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Хэдийгээр ЮНЭСКО-ийн зүгээс энэ удаа хэрэгжүүлж байгаа төсөл ийнхүү дуусгавар болж байгаа ч Монгол улс дахь Гёте институтын төлөөлөгчийн газрын зүгээс цаашдаа ч энэ чиглэлээр төрөл бүрийн хэлэлцүүлэг, сургалт семинар зохион байгуулахаар болж байгаад баяртай байна.