Жулия Сарисетиари
Индонез, Жакарта
Жулия Сарисетиари 1981 онд Жакартад мэндэлсэн ба Трисакти Их Сургуулийн Урлаг, дизайны тэнхимд гэрэл зургийн чиглэлээр суралцжээ. Тэрээр ruangrupa (2000 онд Жакарта хотод байгуулагдсан) гэх уран бүтээлчдийн нэгдлийн гишүүн бөгөөд тус нэгдэл нь Gudskul уран бүтээлчдийн боловсролын албан бус платформыг зохион байгуулдаг байна. Энэхүү шинэ сургуульд Сари “Нийтийг хамарсан тогтвортой байдал” хэмээх хичээл заадаг. Тиймээс ч түүний уран бүтээлд тогтвортой байдал, Индонезийн цагаач ажилчдын эко систем томоохон байр суурь эзэлдэг. Хамгийн сүүлд гаргасан үзэсгэлэнгээс нь дурдвал Индонезид зохиогдсон TACTICS Жакартагийн биеннале (2013); Hacking Urban Reality Series, Копенхаген (2016); 11 дэх удаагийн Солонгосын Куанжү-ийн биенналь (2016); We're in this, together, The Factory Contemporary Art Space, Сайгон (2018), Choreographed Knowledge, Урлаг ба нийгмийн Чемети институт, Жокьякарта (2019) болно. Тэрээр 2017 онд медиа урлгийн наадам OK.Video-ийн куратороор ажилласан бөгөөд Панган (хүнсний бүтээгдэхүүн) сэдэвт үзэсгэлэн гаргаж лабораторид түшиглэсэн судалгааны төслийн санаачлага боловсруулсан нь эдийн засгийн болон нийгмийн тогтвортой байдлыг таниулж, судлах зорилготой байв.
"ПУЛАНГ-ПЕРГИ (Явах-буцах") ба "Индо К-Уорк"
2016 онд үүсгэн байгуулагдсан Индо К-Уорк нь Өмнөд Солонгосын Ансан дахь Индонезийн нийгэмлэгийн төвийн гишүүд болох Дико, Ханум Путра Мартоно, Мухаммед Абдух, Сужианто, Раден Мас Улунг болон Индонезийн Жулия Сарисетиати, Ари Сенди, Лиемена Саприяа Путра, Иоппи Адхижаяа, Мухаммад Фатчурофи нарын уран бүтээлчдийн хамтын ажиллагааны дүнд бий болжээ. Индо К-Уорк нь цагаачлан ажиллах, шилжин суурьшихтай холбоотой мэдлэгийг хуримтлуулах буюу шинээр бий болгох зорилгоор индонез ажилчдыг урин оролцуулдаг бөгөөд үүний зэрэгцээ мэдлэг туршлагыг түгээх идэвхтэй төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг.
Тус төсөлд гар бие оролцож байсан хэсэг уран бүтээлчид үүнээс санаа авч 2019 онд ПУЛАНГ-ПЕРГИ (ЯВАХ-БУЦАХ) нэртэй гадаад орнуудад шилжин суурьшсан буюу хэдийн эх орондоо эргэж ирсэн индонез ажилчид хооронд туршлага солилцох цахим платформыг хөгжүүлж эхэлжээ.
Тэгүх Сафаризал (дизайнер), Риза (технологич), Убе Дви Суряасумират (визуал артист), Диаси Элсара (эх зохиогч), Ари Сэнди, Ниссал Нур Африансах болон Лиемена Саприяа Путра (видео график баг) болон Буди Мулия (судлаач, орчуулга болон боловсрол) нартай хамтран Сарисетиати нь гадаад орнуудад цагаачлан одоогоор тэндээ ажиллаж байгаа болон эргээд ирсэн индонез иргэд хоорондоо мэдлэг туршлага солилцох цахим платформыг санал болгож байна. Үүний гол онцлог нь эдийн засгийн хувьд доороос дээш чиглэлтэй эргэн нийгэмших бололцооны олон талт байдал юм. Энэхүү доороос дээш чиглэлтэй мэдлэг туршлага нь тусгайлсан шинжтэй, албан ёсны болгоход нарийн төвөгтэй байдаг нь тухайн газар зүй, экологи, нийгэм, улс нөхцөл байдлаас шалтгаалдаг. Тус платформ нь далд мэдлэгийг тодруулах боломжтой (ингэснээр мэдлэгийг түгээх, тайлах боломжтой болно) эсэх тухай асуултад хариу өгөх нэгэн оролдлого юм.
Явах буюу эргэн ирэх (цагаачдын хувьд) нь ур чадвар багатай индонез ажилтнуудын амьдралд тохиох нэгэн зүй ёсны хэрэг бөгөөд дахин нийгэмших (эх орондоо буюу зорьсон улсдаа) тэр бүр баталгаатай байдаггүй тул сорилт болдог. Индонезийн Засгийн газар дөнгөж саяхнаас буюу 2010 оноос хойш төрөлх нутагтаа эргэн ирэгсдийн нийгэм, эдийн засгийн байр суурийн талаар анхаарал хандуулах болжээ. Гэвч төрийн энэхүү бодлогын талаар шилжин ирэгсэд тэр бүр ойлголтгүй байдаг бөгөөд тэдгээр хүмүүсийн цөөхөн хэсэг нь тухайн бүс нутагтаа эдийн засгийн хувьд амжилттай байр суурь эзэлж чаддаг байна. Тэдний энэхүү доороос дээш чиглэсэн мэдлэг туршлагыг цааш түгээх нь тухайлбал гадаад орнуудад аж төрж буй бусад цагаачдад ач холбогдолтой.
ПУЛАНГ-ПЕРГИ нь өнөө хүртэл илэрхий бус байсан мэдлэгийг томьёолж цуглуулан цааш түгээх боломжийг бүрдүүлснээр хилийн чанадад байгаа болон эргэж ирэгсэд хоорондоо санал бодлоо тогтмол солилцох бололцоог бий болгоно.
Indo K-Work-ийг Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн Наадмын үеэр танилцуулах бөгөөд ПУЛАНГ-ПЕРГИ нь Куанжү хотод төслийн үзэсгэлэнд олны хүртээл болно.