Хурдан нэвтрэх:

Шууд агуулга руу шилжих (Alt 1) Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Үзэсгэлэн
Паула Модерсон-Бекер ба Ворпсведүүд

Паула Модерсон-Бекер: "Хувхайрсан мод үзэсгэлэнт байгальд"
Паула Модерсон-Бекер: "Хувхайрсан мод үзэсгэлэнт байгальд" | Зураг: © Базарсүхийн Рэнцэндорж

Паула Модерсон-Паула Модерсон-Бекер нь Герман улсын модернизмыг үндэслэгч хэмээн тооцогддог. Түүний бүтээлүүдийг анх удаагаа Улаанбаатар хотод дэлгэн үзүүлж байна. Ifa буюу Германы гадаад харилцааны институтийн тус үзэсгэлэнг 2017.03.20-оос 04.01 хүртэл Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үзэж сонирхох боломжтой.

  • Паула Модерсон-Бекер ба Ворпсведүүд Зураг: © Б. Рэнцэндорж

Паула Модерсон-Бекер (1876-1906) нь хатуу онолын эсрэг байр суурьтай зогсож
байсан хоёр зууны зааг дахь уран бүтээлчдийн нэг юм. Уран бүтээлээ шууд байгальд туурвихын тулд тэрээр Ворпспедийн уран бүтээлчдийн сууринд нүүж иржээ. Модерсон-Бекер уран бүтээлийнхээ сэдлийг импрессионизм болон залуу хэв маягийн төлөөлөгчдөөс бус харин Сезанн, Ван Гог, Гоген нараас авч байлаа. Тэдгээр уран бүтээлчид түүнд гадаад дүр төрхийг буулгах бус дотоод мөн чанарыг эрж хайхад урам зориг өгчээ. Үүнээс улбаалах хэлбэрийн хялбарчлал нь нэн ялангуяа түүний зураасан зурагт илэрч гардаг бөгөөд эдгээр нь радикализмын уран зургаас олонтаа давамгайлдаг. Уг үзэсгэлэн нь Модерсон-Бекерийн туурвисан зураасан зураг болон хорын сийлбэрийг хамарч байгаа бөгөөд Ворпсведегийн уран бүтээлчдийн бусад бүтээл мөн багтсан болно.
 
Ifa буюу Германы гадаад харилцааны институтийн энэхүү үзэсгэлэнг Монгол Улс дахь Гёте-Институтийн төлөөлөгчийн газар, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо (МОҮУДХ) болон Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нар хамтран толилуулж байна.