Ганболдын Ариунцэцэг
Монгол

Ганболдын Ариунцэцэг Гэрэл зураг: хувийн архив

Ганболдын Ариунцэцэг

Ганболдын Ариунцэцэг Монгол Улсын Их Сургуульд герман судлалаар суралцсан. Тэрээр 2000 онд харьцуулсан хэл шинжлэлийн чиглэлээр мастерын зэргээ хамгаалж, 1999-2005 оны хооронд МУИС-д багшилж байсан. Мөн 2005-2012 оны хооронд Германы Касселийн Их Сургуульд герман хэлийг гадаад хэл болгон заах чиглэлээр суралцсан бөгөөд Касселийн хэлний институтэд багшилж байсан.
Монгол улсад 2012 онд буцаж ирснийхээ дараа Г. Ариунцэцэг Монсудар хэвлэлийн газрын ерөнхий редактороор ажиллаж байна. Тэрээр сурган хүмүүжүүлэх, сэтгэл судлал болон хэл шинжлэлийн чиглэлээр төвлөрөн ажилладаг бөгөөд сүүлийн жилүүдэд уран зохиолын орчуулга болон уран зохиолын редактораар түлхүү ажиллаж байна.

Г.Ариунцэцэг “Хамтын орчуулга” төслийн тухайд:

“Хамтын орчуулга төсөл” юун түрүүнд маш үр өгөөжтэй! Бусад оролцогчдын сэтгэгдэл, асуулт хариултыг харах боломжтой тул маш их цаг зав хэмнэж байна. Түүнчлэн үнэн зөв орчуулах боломжийг олгож, цоо шинэ туршлага боллоо. Номын зохиогч болон бусад орчуулагчидтай ингэж шууд холбогдох боломж хэзээ байсан билээ дээ? Тэгээд ийм хялбар арга замаар шүү.”

 
 

ОРчуулсан зохиолуудаас

Даниел Кээлманн: Дэлхийг хэмжсэн нь. Монсудар хэвлэлийн газар, 2018 оны намар 

Кристоф Вүльф: Боловсрол хүмүүжил антропологийн үүднээс. Монсудар хэвлэлийн газар, 2015 он

орчуулгын редактораар

Волфганг Херндорф: Чик. Монсудар хэвлэлийн газар, 2017 он

Эрих Кэстнер: Эмил ба мөрдөгчид. Монсудар хэвлэлийн газар, 2017 он 

Томас Гётц (эрхлэн гаргасан): Сэтгэлийн хөдөлгөөн, сэдэлжилт болон өөрийн удирдлага зохицуулалттай суралцах

Мэргэжлийн суурь мэдлэг цуврал. Монсудар хэвлэлийн газар, 2016 он

  Seitentrenner 1