Г. Ариунцэцэгтэй хийсэн ярилцлага Мерк-Хамтын орчуулга төсөл

Бүх орчуулагчид
8 орны 10 орчуулагч, нэг роман: Мерк-хамтын орчуулга төсөлд хамрагдаж буй орчуулагчид Сөүл хотноо | Гэрэл зураг: Солонгос дахь Гёте-Институт/OZAK

Орчуулга гэдэг ганцаардмал ажил. Гэвч энэ ойлголтыг Social Translating төсөл үндсээр нь өөрчилж байна! Ази тивийн өнцөг бүрээс хүрэлцэн ирсэн 10 орчуулагч Сөүл хотноо хуран чуулж, зохиолч Томас Мэллэгийн "Нуруун дээрх ертөнц" хэмээх зохиолыг хамтран орчуулах ажлыг эхлүүлжээ. Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Г. Ариунцэцэгтэй төслийн талаар ярилцлаа.

Хатагтай Ариунцэцэг ээ, та Сөүл хотноо зохион байгуулагдсан “Sоcial Translating Project”-ийн  уулзалтаас дөнгөж ирээд байна. Энэхүү төслийн онцлог юунд оршиж байна вэ?
 
Ariuntsetseg Ganbold Foto: Ariuntsetseg Ganbold Бид уулзалтаараа яг энэ талаар ярилцсан. Арван орчуулагч маань өөр өөр орноос ирээд байгаад зогсохгүй өөр өөр үзэл бодол, дэвсгэр суурьтай байсан нь сонирхолтой байлаа. Жишээлбэл Вьетнамаас ирсэн Ли: “Орчуулга бол их ганцаардмал ажил. Харин хамтын орчуулгын ачаар ганцаардмал биш бөгөөд илүү сэдэл, сонирхолтой болсон” хэмээн өгүүлсэн.

Харин таны хувьд?
 
Хэвлэлийн газар ажилладаг миний хувьд орчуулгын алдаагүй байх нь хамгийн чухал. Ялангуяа тухайн ном хэлний өндөр мэдлэг шаардахуйц хүнд бол алдаа гарчих гээд байдаг. Хамтын орчуулга нь яг ийм хүнд, хэцүү үг хэллэг, ухагдахуунуудыг тодруулахад ихээхэн тус болдог юм байна. Ямар нэг зүйлийг ойлгохгүй бол бусад орчуулагчаас эсвэл шууд зохиогчоос нь асуучихна. Томас Мэллэгийн "Нуруун дээрх ертөнц" зохиолыг орчуулахдаа бид онлайн хуудсаар холбогдон харилцаж байна.

Wie klingt die Übersetzung? Subroto Saha aus dem indischen Kalkutta liest aus seiner Übersetzung von Thomas Melles „Die Welt im Rücken" Wie klingt die Übersetzung? Subroto Saha aus dem indischen Kalkutta liest aus seiner Übersetzung von Thomas Melles „Die Welt im Rücken" | Foto: Goethe-Institut Korea/OZAK Тус зохиолыг 10 орчуулагч зэрэг хамтран орчуулж байна. Орчуулгын хувьд бүгдэд нь ижил бэрхшээл тулгарч байна уу?
 
Бид бүгд ази хүмүүс болоод ч тэр үү, орчуулгын явцад ихэвчлэн ижил асуулт, асуудлууд тулгарч байгаа. “Die Welt im Rücken'' гэх номын гарчигаасаа эхлээд л асуултууд гарч эхэлсэн. Үүнийг үгчилж орчуулах уу, эсвэл өөрсдийн соёлдоо тохируулан утгачилж орчуулах уу? гэдэг асуулт байна. Эцсийн эцэст энэ ном олон хэл дээр зэрэг хэвлэгдэнэ шүү дээ. Мөн энэ номд сэтгэцийн эмгэг судлалын мэргэжлийн үг хэллэг маш их. Энэхүү намтар зохиолд зохиогч өөрийнхөө хоёр туйлт сэтгэл хөөрөл, гутралын эмгэгтэй хэрхэн харьцаж, тэмцэж байгаа талаар өгүүлдэг. Зарим мэргэжлийн томъёог монголоор орчуулахад хүндрэлтэй байлаа. Тиймээс тогтсон нэр томьёо байна уу, англи нэр томъёог хэрэглэх үү эсвэл тухайн ойлголтыг тайлбарлах уу гэдэг асуулт гарна. Ийм  асуултууд бүх л орчуулагчдад тулгарч байлаа.

Томас Мэллэгийн зохиолын юу нь монгол уншигчдад сонирхолтой байх бол? 
 
Thomas Melle "Die Welt im Rücken" Foto: Goethe-Institut Korea/OZAK Зохиогч өөрөө хоёр туйлт сэтгэл хөөрөл, гутралын эмгэгтэй бөгөөд өвчнийхөө талаар үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлэхээр бичсэн. Тиймээс энэ романыг уншаад сэтгэцийн эмгэгтэй хүн юу боддог, түүнд ямар байдгийг мэдэж, мэдэрч болно. Сэтгэцийн эмгэгийн талаар Монголд ярих нь маш ховор. Гэтэл Монголд сэтгэцийн өвчнөөр шаналж буй хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж байна. Өвчтөний гэр бүл, найз нөхөд  яах ёстойгоо тэр бүр мэддэггүй, манай нийгэм ч ийм хүмүүсийг гадуурхаж, гоочилж харьцдаг. Энэ ном орчуулагдаж гарснаар энэ сэдвийн талаар ярьдаг болоход нэмэр болно гэж бодож байна. Магадгүй сэтгэцийн өвчинтэй хэрхэн харьцах талаар хэлэлцүүлэг ч өрнөж болох юм. 

Зөвхөн мэргэжлийн хүмүүст зориулсан зохиол байх нь ээ?
 
Үгүй дээ, огтхон ч тийм биш. "Нуруун дээрх ертөнц" хэмээх энэ ном сэтгэл хөдөлгөсөн, агуулга, хэлбэрийн хувьд ч аятайхан сонирхолтой намтар зохиол тул утга зохиолд дуртай хүн бүрт санал болгох ном юм. 

Төсөл одоо ямар явцтай байна? Энэ зохиолыг бид хэзээ монгол хэл дээрээ унших боломжтой вэ?

Ойрын хугацаанд бүх орчуулагч өөр өөрийн орчуулга дээрээ ажиллаж, бие биетэйгээ болон зохиогчтойгоо онлайн хуудсаараа үргэлжлүүлэн харилцах болно. Ирэх жилийн 10-p сар гэхэд орчуулгууд бэлэн болж Франкфуртын номын үзэсгэлэн дээр танилцуулагдах учиртай. Энэ бүхнийг Солонгос дахь Гёте-Институт зохион байгуулж, Солонгосын Мерк Групп санхүүжүүлж байна. Энэхүү гайхалтай санааг хэрэгжүүлж буй та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье!

Бидэнтэй санал бодлоо хуваалцсан танд баярлалаа. Цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье!
 

Мерк хамтын орчуулга төслийг Солонгос дахь Гёте-Институт болон Мерк Груп нар санаачлан хамтран зохион байгуулж байна.Төслийн хүрээнд Азийн 8 орны 10 орчуулагчид "Lectury'' онлайн хуудсаар дамжуулан өөр хоорондоо холбогдож, Томас Мэллэгийн " Нуруун дээрх ертөнц" номыг орчуулж байна. Франкфуртын номын үзэсгэлэнгийн үеэр тус ном арван хэлээр уншигчдын хүртээл болно.