Кино үзвэрийн газраас кино театр хүртэл
Герман улсын кино хөгжлийн түүх

Максим Берлин, 1965
© Германы кино институт – DIF e.V.

120 жилийн тэртээ 1895 онд ах дүү Складановски Германы Берлин хотын Берлин-Панков дүүрэг дэх аялал зугаалгын цогцолборын урлагийн танхимд киног анх үзүүлж байжээ. Тэр цагаас хойш бидний кино үздэг газар хувьсан өөрчлөгдсөөр иржээ. 

1895 онд дэлхийд төдийгүй Германд кино урлаг мэндэлсэн гэж үздэг. Берлин-Панков дүүрэг дэх “Фелдшлоесхен” аялал зугаалгын цогцолбор анхны кино үзвэрийн газар байлаа. Энд Макс Складановски, Эмил Складановски хоёр өөрсдийнхөө кино проекторыг ашиглан тодорхой хүрээний  зочдод өөрсдөө зургийг нь авсан богино хэмжээний киног үзүүлжээ. 7 сард үзүүлсэн туршилтын кино амжилттай байсан тул дараа нь киног тогтмол хугацаанд олон нийтэд үзүүлжээ: 11 сарын 1-ний өдөр Берлиний “Винтергартен” варьете театрын тоглолтын хөтөлбөрийн төгсгөлд үзүүлэх Складановскийнхний хөдөлгөөнт дүрс бүхий бүтээлийг хүмүүс шимтэн сонирхох болжээ. 

КИНО ГЭХ СЭТГЭЛ ТАТАМ ЗҮЙЛЭЭС ШИНЭ ҮЕИЙН ТЕАТР БОЛТЛОО ХӨГЖСӨН НЬ

Кино гарсан эхний жилүүдэд киноны төрөл, жанрууд, кино үзүүлэх тогтсон газар гэж байсангүй. Жижиг тайз хийгээд яармаг худалдааны газар урьд өмнө үзэгдэж харагдаж байгаагүй хөдөлгөөнт зурагнууд жирэлзэн өнгөрөх нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байлаа. Проектороор кино үзүүлдэг нүүдлийн киноныхон богино хэмжээний хөдөлгөөнт дүрсийг илбийн үзэгдэл шиг үзүүлэх болов. Америкийн кино хөгжлийн түүхийг судлаач Том Гуннинг “Кино бол татах хүч” гэж тодорхойлжээ. Кино нь тухайн үедээ хамгийн орчин үеийн медиа хэрэгсэл байсан бөгөөд 20-р зууны эхэн үе хүртэлх кино урлагийн түүхэн  процессыг багтаасан болно.

Кино хүч түрэн орж ирснээр анхны кино үзвэрийн танхимууд байгуулагдаж байлаа. Хүний нүдэнд өртөхөөргүй, жижиг, шар айрагны уушийн газруудыг өргөтгөн кино үзвэрийн газар болголоо. 1912 онд  Берлин хотод 1200 хүний суудалтай “Каммерлихтшпиилэ” кино театр Потсдамын талбайд орших Фатерланд гэсэн гоёмсог байранд үүдээ нээсэн нь хотын төв рүү хүмүүсийг урин дуудах  кино театруудын анхдагч байсан гэж хэлж болно. 

ХҮМҮҮСИЙГ ЗУГААЦУУЛАХ ТЭРГҮҮЛЭГЧ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ

  • 1925 он орчим: Берлин дэх UFA-Паласт © Германы кино институт – DIF e.V.

    1925 он орчим: Берлин дэх UFA-Паласт

  • 1925 он орчим: Берлин дэх Глория Паласт © Германы кино институт – DIF e.V.

    1925 он орчим: Берлин дэх Глория Паласт

  • 1949/1950: Нюрнберг дэх Фоебус Паласт © Германы кино институт – DIF e.V.

    1949/1950: Нюрнберг дэх Фоебус Паласт

  • Дайны дараах үе: Булаан эзлэгч хүчин болон энгийн иргэдэд зориулсан Хамбург дахь Гаррисон кино театр © Германы кино институт - DIF e.V.

    Дайны дараах үе: Булаан эзлэгч хүчин болон энгийн иргэдэд зориулсан Хамбург дахь Гаррисон кино театр

  • 1953: Ханновер дахь Theater am Aegi © Германы кино институт – DIF e.V.

    1953: Ханновер дахь Theater am Aegi

  • 1958 он орчим: Берлин дэх Максим, завсарлагааны танхим © Германы кино институт – DIF e.V.

    1958 он орчим: Берлин дэх Максим, завсарлагааны танхим

  • 1958 он орчим: Берлин дэх Максим, Үзэгчдийн танхим © Германы кино институт – DIF e.V.

    1958 он орчим: Берлин дэх Максим, Үзэгчдийн танхим

  • 1958: Франкфурт ам Майн дахь Глория-Паласт, завсарлагын танхим © Германы кино институт – DIF e.V.

    1958: Франкфурт ам Майн дахь Глория-Паласт, завсарлагын танхим

  • 1970-аад он: Висбаден дахь багавтар кино театрын гадна тал © Германы кино институт – DIF e.V.

    1970-аад он: Висбаден дахь багавтар кино театрын гадна тал

  • 1970-аад он: Висбаден дахь багавтар киноны үзвэрийн танхим © Германы кино институт – DIF e.V.

    1970-аад он: Висбаден дахь багавтар киноны үзвэрийн танхим

  • 1970-аад он: Висбаден дахь багавтар киноны үзвэрийн танхим © Германы кино институт – DIF e.V.

    1970-аад он: Висбаден дахь багавтар киноны үзвэрийн танхим

  • 1970-аад он: Висбаден дахь багавтар киноны үзвэрийн танхим © Германы кино институт – DIF e.V.

    1970-аад он: Висбаден дахь багавтар киноны үзвэрийн танхим

  • 1977: Хамбург дахь Абатон нь Германы хамгийн анхны хөтөлбөртэй кино театр © Абатон кино театр

    1977: Хамбург дахь Абатон нь Германы хамгийн анхны хөтөлбөртэй кино театр

  • 1977: Хамбург дахь Абатон кино театр руу орох хаалга © Абатон кино театр

    1977: Хамбург дахь Абатон кино театр руу орох хаалга

  • 1977: Хамбург дахь Абатон кино театрын дотор тал © Абатон кино театр

    1977: Хамбург дахь Абатон кино театрын дотор тал

  • 1995: Зульцбах дахь Кинополис нь Хессен мужийн хамгийн анхны мультиплекс кино театр юм (олон киног нэг дор гаргах боломжтой) © Германы кино институт – DIF e.V.

    1995: Зульцбах дахь Кинополис нь Хессен мужийн хамгийн анхны мультиплекс кино театр юм (олон киног нэг дор гаргах боломжтой)

  • 2015: Эссен дэх Синемакс © Германы кино институт – DIF e.V.

    2015: Эссен дэх Синемакс


Анх киног “Кинтопп” гэж нэрлэж байжээ.  Нийгмийн аль ч давхаргын нас насны хүмүүс кино үзэхээр цуглардаг байв. Киноны хүмүүсийг татах хүч агуу байлаа. Германд 1920-иод оны сүүлчээр 5000 гаруй кино театрт жилдээ 350 сая үзэгчид ирж байжээ. Нацистууд киноны хүмүүст хүрч байгаа чанарыг ашиглан киног суртал ухуулгын хэрэгсэл болголоо. Үзэл суртал нэвт шингэсэн мэдээллийн чанартай хөтөлбөрөөс гадна хүмүүсийг зугаацуулах хөтөлбөр, анхны өнгөт кинонуудыг гаргаснаар дэлхийн хоёрдугаар дайны дараах жилүүдэд тэрбум гаруй үзэгчид германы кино театрууд руу хошуурч байлаа. 

Дэлхийн хоёрдугаар дайны дараа цагтаа гялалзаж байсан кино театрын дийлэнх нь үнс нурманд дарагдсан байлаа. Кино урлагийн хөгжлийн эхэн үед олон байрыг кино үзүүлэх зориулалттай байр болгон өөрчилж байсны адил холбоотнууд “Соёл боловсролыг шинэчлэхүй” (Re-Education) хөтөлбөрийн хүрээнд (Тайлбар: “Соёл боловсролыг шинэчлэхүй” нь Германы ард түмнийг нацистуудын үзэл суртлаас чөлөөлөхийн тулд хэрэгжүүлсэн боловсролын хөтөлбөр) киногоор дамжуулан шинэ Германыг байгуулах зорилготой байв.
Баруун Германы Эдийн засгийн үсрэлтийн он жилүүдэд кино салбар луу дорвитой хөрөнгө орууллаа: Томоохон хотуудад киноны нээлтийг хийдэг кино театрууд нээгдсэнээр үзэгчид жүжигчдийг ойроос харах боломжтой болсон юм. Шинээр гарсан соёл гэгээрлийн, шинжлэх ухааны сэдэвт баримтат кинонуудын тойм, танилцуулга сэлтийг  уншсан хүмүүс гэр бүлээрээ чөлөөт цагаараа кино театрт ирдэг болов.

КИНО ҮЗВЭРИЙН ТҮҮХЭН ХЯМРАЛ, КИНОНЫ ТӨРӨЛ ЖАНР

1950-аад оны үед зурагтыг зохион бүтээснээр киноны хямрал болсон гэхэд хилсдэхгүй: кино театрууд үзэгчгүй шахам болжээ. Орон нутгийн жижиг кино үзвэрийн цэгээс өгсүүлээд их хотын том кино театрууд хаалгаа барихад хүрчээ. Үзэгчдийг татахын тулд өндөр хөрөнгө зардлаар, нүсэр зохион байгуулалттай бүтсэн бүрэн хэмжээний уран сайхны кинонуудыг гаргажээ. Үүгээрээ хар-цагаан телевизийн хөтөлбөртэй өрсөлдөхүйц байв.

Үзэгчдийн сонирхон үздэг киноны төрөл олшрох тусам хоосон орон зай үүсэж байлаа. Хүн бүхний өсөн нэмэгдэж буй сонирхолд нийцүүлэхийн тулд кино үзвэрийн том танхимууд 1970-аад оны үед олон “мухлагийн кино” болон өөрчлөгджээ. Ийм кино цэгүүд („KoKis“) орон нутагт байгуулагдаж хувь хүмүүс ажиллуулав. Ашиг олох зорилготой киног бус харин хараат бус хөтөлбөрийг гаргах болжээ. Киног төрөлжүүлэх нь хэсэг хугацаанд тийн амжилттай байсан ч 1980-аад онд видео хуурцаг худалдаанд түрэн орж ирлээ. Галт тэрэгний буудлын дэргэдэх адал явдалт, садар самуун кино үзүүлдэг бүүдгэр гэрэлтэй газрууд хаагдав.

ӨРГӨН ДЭЛГЭЦИЙН КИНО ТЕАТРУУД БАЙГУУЛАГДСАН НЬ 

Киноны зах зээл улам өргөжиж 1990-ээд оны эхээр америкийн жишгээр анхны цогцолбор кино театрууд байгуулагдлаа. Байгууламж нь орон зайн хувьд том, дэвшилтэт техник технологитой. Залуу үзэгчид голцуу зай талбай их, үйлчилгээ сайтай, үйл ажиллагаа нь жигдэрсэн кино театруудад эрэлт ихтэй шилдэг кинонуудыг үзэхээр очдог байлаа. Өргөн дэлгэцийн кино театрууд байгуулагдсанаар хувийн жижиг кино театруудыг зах зээлээс түрэн гаргаж байлаа. Кино үзвэрийн газрыг чанарын өндөр түвшинд аваачсанаар хүмүүс киног илүүтэй сонирхдог болов.

ОРЧИН ҮЕИЙН КИНО ТЕАТРУУД БА ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ

Үзэгчдийн хувьд кино театр гэдэг их хөрөнгө мөнгөөр засварласан, шинжлэх ухаан, техникийн ололт дээр тулгуурлан бүтсэн байгууламж гэхээсээ илүүгээр хэр тохижилттой вэ гэдэг нь чухал. Дэвшилтэт техникээр гарч буй киног үзэнгээ уух юмаа хажуудаа тавиад үзэх нь үзэгчийн хувьд таашаал. Орчин үеийн кино театрууд өргөн дэлгэцийн кино театруудтай хэлбэрийн хувьд ижил ч гэлээ орчин үеийн кино театрт киноны орчин чухал. Тэнд анхны кино үзвэрийн танхимд амилсан сүүдэр шийн гайхамшгийг бүрнээ тусгалаа олох нь дамжиггүй.   
 
Үүнтэй зэрэгцэн кино салбарт дижитал технологийн хувьсгал өрнөж байна. Жижиг гэлтгүй кино театрууд дижитал техник технологитой байна. Киноны хөгжлийн дараагийн эрин үе нь өнгийг эрс ялгаруулах лазерын гэрлийн тусгалын тусламжтайгаар хамгийн сүүлийн хар-цагаан эффектийг гаргаж авах юм. Гүн шөнө шиг тас харанхуй нөмрөх, дэлгэцэн дээр мандах нар үзэгчдийн нүдийг гялбуулах юм. Үүний тулд танхимуудыг хар хайрцаг бүхий байгууламж болгох бөгөөд дэлгэцнээс гарах гэрлийн хугарлыг ойлгодоггүй технологи хийгдэх юм.