Foto: Martin Wälde
Соёлтой танилцахуй
Бид Герман, Монгол хоёр орны соёлын солилцоог дэмжин ажилладаг. Хамтын уран бүтээлч ур ухаан, сэтгэл шингэсэн кино цуврал, үзэсгэлэн, концерт, сургалт, фестиваль зэргийг бид зохион байгуулж байна.
© Гёте-Институт | Иллюстрац: DOON 東
Герман дуу, хөгжим
Попкаст
Германы хойд цэг Килиэс өмнөдийн Вайлхайм хүртэлх хөгжмийн студи, клубүүдэд эгшиглэх шинэ соргог рок, поп, хип хоп, электро хөгжмийг сар бүр онцлон танилцуулж байна. Бид Баварийн радио, телевизийн Zündfunk булантай хамтран зөвхөн шилдэг дууны жагсаалтад багтсан биш харин шинэ содон хөгжмийг таны сонорт хүргэх болно. “Маde in Germany” тодотголтой поп хөгжмийг мөн эндээс татаж авах боломжтой.
Влог
Рахельтай хамт замд гаръя
Цэнгэг агаар, ундны цэвэр ус, хажууханд байх цэцэрлэгт хүрээлэн, найрсаг айл хөршүүд. тулгарч байна вэ? Рахель Клайн та бүхний өмнөөс Германы хотуудаар зочлон, ая тухтай амьдрахын тулд хүмүүс ямар санаачилга хэрэгжүүлж байгааг толилуулах болно.
© Солонгос дахь Гёте-Институт
Мерк-Хамтын орчуулга төсөл
“Хамтын орчуулга” төсөл бол уран зохиолын орчуулгын салбарт шинэ төрлийн нэгэн сошиал практикийг хэрэгжүүлж үзэх туршилт билээ.
Азийн орны орчуулагч нар герман зохиолчийн бичсэн романыг өөр өөрийн орны хэл рүү хөрвүүлэхдээ хаалттай цахим орчинд уулзаж, хоорондоо ярилцаж санал солилцох ба зохиолчтой нягт хамтарч ажиллах хэлбэрээр орчуулга дээрээ ажиллаж боловсруулна.
Гэрэл зураг: Базарсүхийн Рэнцэндорж
Номын зургийн сургалт, семинар
"Дэлхийн үлгэрүүд" сэдвийн дор Монгол-Францын төв болон Гёте-Институт нь 2017 онд Франц-Германы соёлын сангийн дэмжлэгтэйгээр номын зургийн сургалт, семинарыг зохион байгуулсан юм. Хамтран ажиллагчаар СУИС болон Монсудар хэвлэлийн газар оролцсон. Тус сургалтыг оюутнууд болон номын зураач нарт зохион байгуулсан номын зураачид Патрициа Тома болон Микаэль Эль Фати нар бидэнтэй ярилцлаа.
Зураг: © О. Амгалан, З. Энхмөнх
Enji: „Mongolian Song“
Бремен хотноо зохион байгуулагдах jazzahead! үзэсгэлэнгийн өмнөхөн монгол дуучин Эрхэмбаярын Энхжаргалын „Mongolian Song” хэмээх CD бэлэн боллоо. Энэхүү уран бүтээл нь Гончигсумлаа төслийн хүрээнд төрөн гарч байгаа бөгөөд монголын уламжлалт хөгжмийг орчин үеийн жазз хөгжимтэй хослуулжээ.
© Дэлгэржаргалын Давааням
Мэдээллийн зүүд
Дижитал ертөнцийн хувьсал бидний амьдралыг үндсээр нь өөрчилсөөр байна. Үүнтэй бид хэрхэн зохицох вэ, энэхүү шинэ ертөнцөд хүмүүс өөр хоорондоо хэрхэн улам сайн ойлголцох вэ?
Зураг: © Базарсүхийн Рэнцэндорж
Паула Модерсон-Бекер ба Ворпсведүүд
Паула Модерсон-Бекер нь Герман улсын модернизмыг үндэслэгч хэмээн тооцогддог. Түүний бүтээлүүдийг анх удаагаа Улаанбаатар хотод дэлгэн үзүүлж байна. Ifa буюу Германы гадаад харилцааны институтийн тус үзэсгэлэнг 2017.03.20-оос 04.01 хүртэл Г. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үзэж сонирхох боломжтой.