Улаанбаатар дахь Гэрэл зураг-Бүтээлч ажиллагааны лаборатори

Монгол дахь Гёте-Институт нь соёл, боловсролын түнш байгууллагуудтай хамтран "Гэрэл зураг ба бүтээлч ажиллагааны лаборатори"-ийг байгуулснаар Монголд анх удаа гэрэл зургийн чиглэлээр академик боловсрол олгох боломжийг бүрдүүллээ. Энэ хичээлийн жилд тус чиглэлээр суралцахаар 25 оюутан анхлан элсэв.
Монгол Улсад гэрэл зургийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байна. Монголын залуу үеийнхэн өөрсдийгөө илэрхийлэх урлагийн хэлбэрийг эрэлхийлж, гэрэл зурагчид олон улсын түвшинд харилцаа холбоо тогтоохыг эрмэлзэн, тус салбарын эрэлт хэрэгцээ бизнесийн болон сэтгүүл зүйн салбарт өсөн нэмэгдсээр байгаа хэдий ч гэрэл зургийн албан ёсны сургалтын тогтолцоо манайд хараахан бүрэлдээгүй байв.
Монгол дахь Гёте-Институт Монгол улсын соёл, урлагийн нэр хүнд бүхий сургууль болох Соёл Урлагийн Их Сургуультай хамтран мэргэжлийн гэрэл зурагчныг бэлтгэх ангийг нээлээ. Энэхүү хөтөлбөрт зориулан орчин үеийн техникээр тоноглогдсон "Гэрэл зураг ба бүтээлч ажиллагааны лаборатори"-ийг сургуулийн танхимд байгуулсан. Ийнхүү 2019 оны 9-р сараас 25 оюутантайгаар (бакалавр - 12, мастер - 13) сургалтаа эхэллээ.
СУИС-ийн энэхүү гэрэл зургийн ангийг түшиглэн гадаад, дотоодын багш, уран бүтээлчид, мэргэжилтнүүд, оюутнууд болон гэрэл зурагчид хоорондоо уулзаж, санал бодлоо харилцан солилцох, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, харилцаа холбоо тогтоох, улмаар Монголын залуу гэрэл зурагчдын уран бүтээлийн болон мэргэжлийн ирээдүйд нь дэмжлэг үзүүлнэ.

