Б. Номинтуяа “Нүүдэл-move” төслөөрөө Говь руу хөтлөх “нүүдлийн” инстоляци, перформанс, яриа бүхий “Нүүдэл” галт тэрэгний аялалд урьж байна. Галт тэрэгний аяллын үеэр мөн говь нутагт ирээд эрдэмтэд, уран бүтээлч, куратор, тогооч, бусад оролцогчдыг урлагтай ярианд урингаа баримтад түшиглэсэн үзүүлэнг санал болгоно.
Монголчууд “Нүүдэл” (nuudel), “Суудал” (suudal) гэсэн хоёр үгээр “Байр сольж сэлгэх хөдөлгөөн”-ийг илэрхийлдэг. Нүүдэл нь хүн, амьтны нэг газраас нөгөөд шилжин явах, байгалийн юмс, үзэгдлийн хөдөлгөөнийг хэлэх агаад ихэнх тохиолдолд малчин ард нүүдэл хийх буюу жилийн аль нэг улиралд нутаг сонгож буухыг хэлнэ. Харин “Суудал” гэдэг нь суудаг байр, сандал эсхүл албан тушаалыг хэлнэ. Энэ хоёр үг хамтдаа хөдөлгөөн, шилжилтийг тодорхойлж та бидний ойлгоод буй “Нүүдэл” болж байна.
Галт тэрэгтэй баримтат аялал “Cуудал-seat” бүтээл нь 2019 оны “Улаанбаатар” Олон Улсын Медиа Урлагийн Наадам, БНСУ, Куанжүгийн Азийн Соёлын төвд танилцуулагдаж байна. “Улаанбаатар” Олон Улсын Медиа Урлагийн Наадам төслийн ерөнхий удирдагч тэрээр энэ удаагийн “Нүүдэл” төсөлд оролцож буй бусад кураторын хамтаар “Нүүдэл” сэдвийн хүрээнд дэлхийн улс орнуудын олны хүртээл болоогүй шинэ түүхүүдийг видео бүтээлээр хүргэх мөн эх орныхоо туршлагаар баяжуулан олон нийтэд хүргэж байна. Наадмын үйл ажиллагаанд олон улсын куратор, уран бүтээлчид илтгэл тавина.