Батсуурийн Ундрах
Монгол

Батсуурийн Ундрах © Гэрэл зураг: Солонгос дахь Гёте-Институт/OZAK Батсуурийн Ундрах Гэрэл зураг: Солонгос дахь Гёте-Институт/OZAK
Батсуурийн Ундрах Хөвсгөл аймагт мэндэлсэн ба Монгол Улсын Их Сургуулийн герман судлалын тэнхимд орчуулга болон заах арга зүйн чиглэлээр мэргэшин суралцсан.

Сургуулиа амжилттай дүүргэсний дараа тэрээр Монгол Улсын Боловсролын Их Сургуульд багшилж байсан бөгөөд түүний дараа дотоод болон хилийн чанад дахь монголын хэд хэдэн төрийн байгууллагуудад ажиллаж байсан.

Б. Ундрах 2018 оноос хойш Улаанбаатар хот дахь Монсудар хэвлэлийн газарт орчуулагч, редактораар ажиллаж байна. Тэрээр герман хэл дээрх уран зохиолыг монгол хэлнээ хөрвүүлэхэд голчлон ажилладаг бөгөөд орчуулгын редакторын хувиар Стефан Цвейгийн “Шатрын тууж”, Ханс Магнус Энценсбергерийн “Тооны чөтгөр” болон Томас Меллегийн “Нуруун дээрх ертөнц” зохиол дээр тус тус ажилласан. 

 

Орчуулсан зохиолуудаас

Франц Кафка: Шүүх ажиллагаа. Монсудар хэвлэлийн газар, 2019 он

Кристиан Крахт: Эзэнт гүрэн. Монсудар хэвлэлийн газар, 2019 он
  Seitentrenner 1 ©     Seitentrenner 1