Монгол дахь ПАШ үйл ажиллагаа

ПАШ санаачилгын хүрээнд Монгол дахь Гёте-Институт нь герман хэл, соёлд хүүхэд, залуусын сонирхлыг төрүүлэх олон төрлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Бүтээлч workshop, үйлдвэр, албан байгууллага,компаниудтай танилцах, спорт уулзалт тэмцээн, хөгжмийн хамтын ажиллагаа гээд ПАШ нь герман хэлийг амьд, сонирхолтой болгож, багш, сурагчид болон төгсөгчдийг сургуулийн хил хязгаараас давсан харилцаагаар холбодог.

ПАШ-явуулын номын сан Монголд

Тогтвортой хөгжлийн сэдвээр бидний тусгайлан сонгосон герман хэл дээрх ном, материалаар дүүрэн ПАШ-явуулын номын сан маань Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотын ПАШ-сургуулиудаар тойрон аялал хийсэн юм.

Манай хуудсыг дагаарай