Монгол-Оросын хамтарсан сургууль

Монгол-Оросын хамтарсан сургууль
@ Монгол-Оросын хамтарсан сургууль

Монгол-Оросын хамтарсан сургууль нь 1992 онд Орос Монголын комиссын санаачилгаар байгуулагдсан. Сургуулийн захирал нь д-р профессор Ж.Соронзон. 
Сургуулийн заах аргын хөтөлбөрийг хоёр улсын боловсролын яамны зөвшилцлөөр баталсан. Тус сургууль нь 2400 сурагчтай улсын сургууль бөгөөд өөр аль ч сургуульд ийм олон хүүхэд Орос хэл сурдаггүй биз ээ. 168 багштай тэдгээр нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн байдаг. Тэд ОХУ, АНУ, ХБНГУ, БНХАУ, Япон, Австрали, Филиппин, Энэтхэг болон Монгол улсаас байдаг. Нийт багш нарын 80 хувь нь ОХУ-аас ирсэн. Сургуулийн захирлаар Ж. Соронзон (Ph.D) ажиллаж байна.                                                                                                                                   
                                                                                                                                 

Монгол-Оросын хамтарсан сургууль © @ Монгол-Оросын хамтарсан сургууль Монгол-Оросын хамтарсан сургууль @ Монгол-Оросын хамтарсан сургууль
Боловсролын яамнаас шилдэг сургууль шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож улсын шилдэг сургуулиар 2004, 2008, 2015 онуудад тус тус өргөмжлөгдсөн. 
Одоогийн байдлаар манай сургууль ОХУ болон Монголын шилдэг 10 сургуулийн нэгт багтаж байгаа. 
Манай сургууль дадлагад тулгуурласан хичээлийн хөтөлбөрт гол анхаарлаа хандуулдаг. 
Суурь боловсролын хичээлүүд болох Монгол хэл, уран зохиол, түүх, газарзүйн сургалтын хөтөлбөрт мөн хамруулдаг. 
Сурагчид 12 жилийн боловсролыг авдаг. Хүүхдүүдийн  цагийг идэвхтэй бүтээлч байлгах үүднээс сургууль дээр нэмэлт дугуйлан хичээллэж, нэгдүгээр ангиас эхлэн бүжиг дуу заадаг. 
 
  • Монгол-Оросын хамтарсан сургууль @ Монгол-Оросын хамтарсан сургууль

  • Монгол-Оросын хамтарсан сургууль @ Монгол-Оросын хамтарсан сургууль

Манай гадаад хэлний хөтөлбөрт сурснаар сурагчдад олон улсад карьераа эхлүүлэх боломжийг олгох зорилго тавьсан. 
 Англи хэлийг 3 дугаар ангиас нь зааж эхэлж байгаа.  6дугаар ангиасаа сурагчид нэмэлтээр герман, япон мөн хятад хэлийг сонгож болно.  
Хэлний хичээлд зөвхөн дүрэм ороод зогсохгүй жижигхэн харилцан ярианы хичээл ч бас ордог. 
Герман хэлний хичээл Монгол-Оросын сургуульд 6 дугаар ангиас эхлээд 12 дугаар анги төгсөх хүртэл ордог.  7 хоногт 3 цагаар сурагчдад хичээл ордог. 
Төгсөх хүртлээ сурагчид ярих, сонсох,унших, бичих дадлуудыг А1, А2 түвшин хүртлээ суралцдаг. Монгол-Оросын хамтарсан сургуулийн герман хэлний тэнхим Гёте-Институттэй нягт хамтран ажилладаг.  


Монгол-Оросын хамтарсан сургууль © @ Монгол-Оросын хамтарсан сургууль Монгол-Оросын хамтарсан сургууль @ Монгол-Оросын хамтарсан сургууль