Дэлгэрэнгүй мэдээллүүд

Үндсэн мэдээлэл: Шалгалтын хэсгүүд

Goethe-Zertifikat B1 нь Унших, Сонсох, Бичих, болон Ярих (хосоор өгөх ам шалгалт) хэсгүүдээс бүрдэнэ.
Шалгалтын явц болон үнэлгээ дэлхий дахинаа нэгдмэл байна.

алгалтын 4 хэсгийг тус бүрээр эсвэл хэсэгчилэн өгөх боломжтой. 4 хэсэг тус бүрийн сертификат бүх дүнг нэгтгэсэн нэг сертификатын адил хүчин төгөлдөр байна.

Энэ шалгалтыг Гёте-Институт Швейцарийн Фрайбүргийн их сургууль болон Австрийн хэлний дипломын төвтэй хамтран боловсруулсан бөгөөд Goethe-Zertifikat B1 болон ÖSD-Zertifikat B1 гэж нэрлэгддэг.
 

Унших

Та энэ хэсэгт хувийн блогийн нийтлэл, и-мэйл, сонины өгүүлэл, зар болон заавар уншина. Та эхийн ерөнхий агуулга, гол санаа, байр суурь, санаа бодлыг ойлгож чаддаг байна.

Хугацаа: 65 минут

Бичих

Та хувийн болон албан и-мэйл/захидал бичиж цахим хэлэлцүүлэгт өөрийн санаа бодлыг бичгээр илэрхийлнэ.

Хугацаа: 60 минут

Сонсох

Энэ хэсэгт Та нийтэд хандсан зар, богино илтгэл, албан бус ярилцлага болон радиогийн хэлэлцүүлэг сонсоно. Та эдгээрийн гол санаа, чухал зүйлсийг ойлгож чаддаг байна.

Хугацаа: 40 минут

Ярих

Энэ хэсэгт Та харилцан ярилцагчтайгаа өдөр тутмын сэдвээр, тухайлбал аялалын тухай ярилцана. Ингэхдээ асуултанд хариулж санаа бодлоо илэрхийлэхээс гадна санал тавина. Мөн өгөгдсөн сэдвээр илтгэл тавьж асуултанд хариулна.

Хугацаа: оролцоогоор 15 минут

Тавигдах шаардлага

Goethe-Zertifikat B1 нь өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм.
 
Гёте-Институтийн шалгалтууд нь сонирхсон бүх хүнд нээлттэй бөгөөд насанд хүрсэн эсэх, мөн ХБНГУ-ын иргэншилтэй байхаас үл хамааран шалгалт өгөх боломжтой.
  • Өсвөр үеийнхэнд зориулсан Goethe-Zertifikat B1 нь 12-оос дээш насныханд илүү тохиромжтой.
  • Насанд хүрэгчдэд зориулсан Goethe-Zertifikat B1 нь 16-аас дээш насныханд илүү тохиромжтой.
  • Goethe-Zertifikat B1 шалгалтад хамрагдахын тулд Европын холбооны хэлний нэгдсэн стандартад (ЕХНС) заасан гурав дахь шатны B1 түвшний герман хэлний мэдлэгийг эзэмшсэн байх шаардлагатай
  • Энэхүү түвшинг эзэмшихийн тулд – суурь мэдлэг, сургалтад тавигдах шаардлагаас хамааран – 45 минутаар нийт 350 – 650 цагийн хичээлд суусан байх шаардлагатай.