Хэлний түвшин B2 Goethe-Zertifikat B2

Goethe-Zertifikat B2 нь өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм. Энэхүү шалгалт нь Европын хэлний нэгдсэн стандарт (GeR)-ийн ахисан шатны B2 түвшний хэлний мэдлэгийг баталгаажуулдаг.

  • Мэргэжлийн сургалтад шаардагдах хэлний мэдлэгийн батламж
  • Герман улсад ажиллах ба амьдрах
  • Албан ёсны, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат

*) ХБНГУ ба Монгол улсын Засгийн газар хоорондын Соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийн 10 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу Гёте-Институтийн зүгээс зохион байгуулж буй сургалт/шалгалтын төлбөр татвараас чөлөөлөгдсөн болно.

Одоогоор шалгалтын тов гараагүй байна. Асуух зүйл байвал бидэнтэй холбогдоно уу.

*) ХБНГУ ба Монгол улсын Засгийн газар хоорондын Соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийн 10 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу Гёте-Институтийн зүгээс зохион байгуулж буй сургалт/шалгалтын төлбөр татвараас чөлөөлөгдсөн болно.

Хэсгүүд

Goethe-Zertifikat B2 нь дараах дөрвөн хэсгээс бүрдэнэ: Сонсох, Унших, Бичих, Ярих (хосоор ярилцах шалгалт).
Эдгээр хэсгийг тус тусад хэсэгчилжн эсвэл хослуулан өгөх боломжтой. Шалгалт дэлхий даяар нэг стандартын дагуу зохион байгуулагдаж, үнэлэгддэг.

  • Сонсох

    Үргэлжлэх хугацаа: 40 минут

    Та ярилцлага, илтгэл, өдөр тутмын яриа болон радио нэвтрүүлгийг сонсож, гол санаа болон чухал мэдээллийг ойлгох ёстой.

  • Унших

    Үргэлжлэх хугацаа: 65 минут

    Та форумын нийтлэл, сонин сэтгүүлийн өгүүлэл, шүүмж, журам зэрэг янз бүрийн эхийг уншиж, гол болон чухал деталь мэдээллүүдийг болон байр суурь, үзэл бодол, дүрэм журмыг ойлгох учиртай.

  • Бичих

    Үргэлжлэх хугацаа: 75 минут

    Та нийгэм, цаг үеийн сэдвээрх форумын нийтлэлд санал бодлоо бичгээр үндэслэлтэйгээр илэрхийлнэ. Мөн ажил мэргэжилтэй холбоотой албан мэдэгдэл бичнэ.

  • Ярих

    Үргэлжлэх хугацаа: 15 минут

    Та өгөгдсөн сэдвээр богино илтгэл тавьж, хамтрагчтайгаа ярилцана. Мөн хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо солилцоно.

Нэмэлт мэдээлэл

Шалгалтад тэнцсэн нь таныг дараах чадвартайг харуулна:

  • Тодорхой, хийсвэр сэдвээрх цогц эхийн гол агуулгыг ойлгож, өөрийн мэргэжлийн хүрээний хэлэлцүүлгийг ойлгох.

  • Эх хэлтэнтэй онцын хүндрэлгүйгээр чөлөөтэй, гэнэтийн байдлаар харилцан ойлголцох.

  • Өргөн сэдвийн хүрээнд өөрийгөө ойлгомжтой, нарийн илэрхийлж, цаг үеийн сэдвээрх асуултад байр сууриа тодруулж, янз бүрийн боломжийн давуу болон сул талыг дурдах.

Германы зарим дээд сургуульд Goethe-Zertifikat B2-ийг хүлээн зөвшөөрдөг. Сонгосон сургууль тань ямар Гёте- Сертификат шаардахыг цаг тухайд нь лавлаарай.

Тавигдах шаардлага

Goethe-Zertifikat B2 нь өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм.
Goethe-Institut- ийн шалгалтууд нь үндсэндээ насны доод хязгаар болон иргэншлээс үл хамааран сонирхсон бүх хүнд нээлттэй.

  • Goethe-Zertifikat B2 15-аас дээш насны өсвөр үеийнхэн өгөхийг зөвлөж байна.

  • Goethe-Zertifikat B2 16-аас дээш насны насанд хүрэгчид өгөхийг зөвлөж байна.

  • Goethe-Zertifikat B2 нь Европын хэлний нэгдсэн стандарт (GeR)- ийн дөрөв дэх чадамжийн түвшний (B2) хэлний мэдлэгийг шаарддаг.

  • Энэ түвшинд хүрэхийн тулд таны өмнөх мэдлэг болон суралцах нөхцлөөс хамааран тус бүр 45 минут үргэлжлэх 600–800 цагийн хичээл үзэх шаардлагатай.

Шалгалтын бэлтгэл

Шалгалтад бэлдэх хамгийн сайн арга

Түгээмэл асуултууд

Манай шалгалтын төв

Асуух зүйл байна уу? Бидэнтэй холбогдоно уу.