Дэлгэрэнгүй мэдээллүүд

Суурь мэдээлэл: Шалгалтын хэсгүүд

Goethe-Zertifikat A2: Fit in Deutsch шалгалт унших, сонсох, бичих болон ярих гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Шалгалтын бүтэц, явц болон үнэлгээ дэлхий дахинаа нэгдмэл байна.
 

Унших

Богино хэмжээний сонины эх, и-мэйл, зар эсвэл олон нийтийн газруудад байрлах анхааруулга, заавар, мэдээлэл бүхий самбар зэрэг эх бичвэрүүдийг уншин даалгавар гүйцэтгэнэ.

Хугацаа: 30 минут

Бичих

Өдөр тутмын амьдралдаа шууд холбоотой мэдээ, бичвэр бичнэ.

Хугацаа: 30 минут

Сонсох

Өдөр тутмын яриа, радиогоор явж буй ярилцлага, мэдэгдэл, зар, утсанд үлдээсэн мэдээлэл эсвэл олон нийтийн газруудад зарлаж буй мэдээлэл зэргийг сонсон даалгаврыг гүйцэтгэнэ.

Хугацаа: 30 минут

Ярих

Асуулт тавьж, өөрийн тухай асуултанд хариулж, амьдралынхаа талаар ярих, харилцан ярилцаж буй хүнтэйгээ ямар нэг зүйлийг хамтдаа хэлэлцэн тохирох эсвэл төлөвлөнө.

Хугацаа: 15 минут

Тавигдах шаардлага

Goethe-Zertifikat A2: Fit in Deutsch шалгалт 12-16 насны өсвөр үеийнхэнд зориулсан герман хэлний шалгалт юм.
 
Гёте-Институтийн шалгалтууд нь сонирхсон бүх хүнд нээлттэй бөгөөд насанд хүрсэн эсэх, мөн ХБНГУ-ын иргэншилтэй байхаас үл хамааран шалгалт өгөх боломжтой.
  • Goethe-Zertifikat A2: Fit in Deutsch шалгалтыг 12 настайгаас өгөхийг зөвлөж байна.
  • Goethe-Zertifikat A2: Fit in Deutsch шалгалтад хамрагдахын тулд Европын холбооны хэлний нэгдсэн стандартад (ЕХНС) заасан хоёр дахь шатны (А2) түвшний герман хэлний мэдлэгийг эзэмшсэн байх шаардлагатай
  • Энэ түвшинд мэдлэгийг эзэмшихэд герман хэлний суурь мэдлэг, сургалтын нөхцлөөс шалтгаалан 45 минутаар 200- 350 цагийн хичээл үзсэн байх шаардлагатай.