Хэлний түвшин A1 Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1

Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1 нь насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм. Энэхүү шалгалт нь Европын хэлний нэгдсэн стандарт (GeR)- ийн A1 түвшний анхан шатны хэлний мэдлэгийг баталгаажуулдаг.

  • Гэр бүлийн зорилгоор виз авахад шаардагдах хэлний мэдлэгийг баталгаажуулах баримт бичиг
  • Амжилттай суралцаж, А1 түвшинд хүрсний тань баталгаа
  • Албан ёсны, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат

*) ХБНГУ ба Монгол улсын Засгийн газар хоорондын Соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийн 10 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу Гёте-Институтийн зүгээс зохион байгуулж буй сургалт/шалгалтын төлбөр татвараас чөлөөлөгдсөн болно.

Одоогоор шалгалтын тов гараагүй байна. Асуух зүйл байвал бидэнтэй холбогдоно уу.

*) ХБНГУ ба Монгол улсын Засгийн газар хоорондын Соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийн 10 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу Гёте-Институтийн зүгээс зохион байгуулж буй сургалт/шалгалтын төлбөр татвараас чөлөөлөгдсөн болно.

Шалгалтын хэсгүүд

Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1 шалгалт нь сонсох, унших, бичих болон ярианы хэсгээс (бүлгээр явагддаг) бүрдэх бөгөөд дэлхий даяар нэг стандартын дагуу зохион байгуулагдаж, үнэлэгддэг.

  • Сонсох

    Үргэлжлэх хугацаа: 20 минут

    Та өдөр тутмын богино яриа, утасны мессеж эсвэл олон нийтийн зар мэдээг сонсож холбогдох даалгавруудыг гүйцэтгэнэ.

  • Унших

    Үргэлжлэх хугацаа: 25 минут

    Та богино тэмдэглэл, зар мэдээ, санамж самбар, зарлал зэрэг эхийг уншаад холбогдох даалгавруудыг гүйцэтгэнэ.

  • Бичих

    Үргэлжлэх хугацаа: 20 минут

    Та энгийн маягт бөглөж, өдөр тутмын нөхцөл байдлын талаар хувийн чанартай богино эх бичнэ.

  • Ярих

    Үргэлжлэх хугацаа: 15 минут

    Та бүлэгт өөрийгөө танилцуулна. Дараа нь өдөр тутмын асуулт асууж, хариулах бөгөөд бүлгийн хэн нэгнээс ямар нэг зүйл хүсэх болно.

Нэмэлт мэдээлэл

Шалгалтад тэнцсэн нь таныг дараах чадвартайг харуулна:

  • Энгийн байдлаар ойлголцож, өөрийгөө танилцуулах, хувийн асуултад хариулах, дохио зангаа ашиглан ойлголцох.

  • Өдөр тутмын танил, түгээмэл хэрэглэгддэг хэллэг, энгийн өгүүлбэр ашиглах (жишээ нь: хувийн болон гэр бүлийн мэдээлэл, худалдан авалт хийх, ажил/сургууль, амьдарч буй орчны мэдээлэл өгөх).

  • харилцан яригч тань удаан бөгөөд тодорхой ярьж байвал өдөр тутмын богино, энгийн яриаг ойлгох.

Тавигдах шаардлага

Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1 нь насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм.
Goethe-Institut-ийн шалгалтууд нь үндсэндээ бүх сонирхогчдод нээлттэй бөгөөд насны доод хязгаар болон иргэншлээс үл хамааран өгч болно.

  • Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1 бол 16 наснаас дээш хүмүүст зөвлөдөг, герман хэлний шалгалт юм.

  • Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1 нь Европын хэлний нэгдсэн стандарт (GeR)-ын A1 түвшний хэлний мэдлэгийг шаарддаг.

  • Энэ түвшинд хүрэх нь таны урьдчилсан мэдлэг, суралцах нөхцлөөс хамааран тус бүр 45 минут үргэлжлэх 80-аас 200 цагийн хичээл шаардана.

Шалгалтын бэлтгэл

Шалгалтад бэлдэх хамгийн сайн арга

  • Номын сангийн материалууд

    Манай Улаанбаатар хотод байрлах номын санд ирж та дасгалын бусад материал, герман хэл дээрх ном, кино зэргийг ашиглаарай.

    Германы мэдээллийн номын сан нь Хүүхдийн төв номын санд байрладаг © Монгол дахь Гёте-Институт /Д. Давааням (хэсэгчилсэн) © Монгол дахь Гёте-Институт /Д. Давааням (хэсэгчилсэн)

  • „Mein Weg nach Deutschland“ цахим портал

    Энд та Герман улсад амьдрах, ажиллах тухай хэрэгцээт мэдээллээс гадна герман хэлний мэдлэгээ сайжруулах тоглоом, интерактив дасгалуудыг олох боломжтой.

    Бранденбургийн хаалганы өмнө нарны гэрэлд дүрслэгдсэн хар үстэй залуу эмэгтэйн нүүр. Фото: © Алина Холтманн / Маридав Фото: © Алина Холтманн / Маридав

Түгээмэл асуултууд

Манай шалгалтын төв

Асуух зүйл байна уу? Бидэнтэй холбогдоно уу.