Хэлний түвшин A2 Goethe-Zertifikat A2
Goethe-Zertifikat A2 бол насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм. Энэхүү шалгалт нь Европын хэлний сургалтын нэгдсэн стандарт (GeR)-ийн A2 түвшний энгийн хэлний мэдлэгийг баталгаажуулдаг.
- Өдөр тутмын амьдралд герман хэлийг ашиглах
- А2 түвшинд хүрч суралцсан амжилтын тань баталгаа
- Албан ёсны, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат
*) ХБНГУ ба Монгол улсын Засгийн газар хоорондын Соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийн 10 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу Гёте-Институтийн зүгээс зохион байгуулж буй сургалт/шалгалтын төлбөр татвараас чөлөөлөгдсөн болно.
Одоогоор шалгалтын тов гараагүй байна. Асуух зүйл байвал бидэнтэй холбогдоно уу.
*) ХБНГУ ба Монгол улсын Засгийн газар хоорондын Соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийн 10 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу Гёте-Институтийн зүгээс зохион байгуулж буй сургалт/шалгалтын төлбөр татвараас чөлөөлөгдсөн болно.
-
-
{{ exam.locationName }}
Бүртгэл:: {{ exam.bookFrom }} {{ bookFromStampFormatted }}
Компьютер дээр хийх
Цаасан хэлбэрээр хийх
{{ exam.modulePriceText }}*
{{ teaser.headline }}
Нэмэлт мэдээлэл
Шалгалтад тэнцсэн нь таныг дараах чадвартайг харуулна:
-
Өдөр тутамд түгээмэл хэрэглэгддэг үг хэллэг, өгүүлбэрийг ойлгож ашиглах.
-
Өөрийн гарал үүсэл, боловсрол, шууд орчин болон хэрэгцээ шаардлага зэрэг танил, нийтлэг сэдвийн талаар энгийн, өдөр тутмын хүрээнд ойлголцох.
-
Энгийн үгс бүхий богино эхүүдээс (жишээ нь: сонины энгийн нийтлэл, зар, мэдээллийн самбар) гол мэдээллийг олж авах.
Тавигдах шаардлага
Goethe-Zertifikat A2 нь насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм.
Goethe-Institut- ийн шалгалтууд нь үндсэндээ насны доод хязгаар болон иргэншлээс үл хамааран сонирхсон бүх хүнд нээлттэй.
-
Goethe-Zertifikat A2-ийг 16 наснаас дээш хүмүүст санал болгож байна.
-
Goethe-Zertifikat A2 нь Европын хэлний нэгдсэн стандарт (GeR)-ийн A2 түвшний хэлний мэдлэгийг шаардана.
-
Энэ түвшинд хүрэхэд таны өмнөх мэдлэг болон суралцах нөхцлөөс хамааран 45 минут үргэлжлэх 200–350 цагийн хичээл шаардлагатай.