Мэргэжил дээшлүүлэх сургалт
Getvico24

GETVICO24

GETVICO24+ бол Герман хэлний багш нарын цахим бага хурал бөгөөд дэлхий даяар нэг удаа 24 цагийн туршид үргэлжлэн явагддаг.

Энэ жил GETVICO24+ 2022 оны 10-р сарын 19-20-ны хооронд (төв Европын зуны цаг) зохион байгуулагдана. Яг одооноос та хуралд үнэ төлбөргүй бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүйг доорх хэсгээс авна уу.
Бүртгэл болон хөтөлбөр
 

GETVICO24+ бүртгэл эхэллээ: Яг одоо цахим бага хуралд бүртгүүлээрэй.

Ингээд эхэллээ! Энэ жил “Plus” буюу нэмэлт цагаар үргэлжлэх болно. Нийт 28 цагийн турш багш нараас багш нарт зориулсан илтгэлүүд таныг хүлээж байна. Бага хурал төлбөргүй бөгөөд яг одооноос бүртгэл нээгдэж байна.

 

Бүртгэл

Zoom Events дээр GETVICO24+ -л бүртгүүлснээр та 10-р сарын 19-нийг хүртэл бидний бэлдсэн сонирхолтой хөтөлбөрийн тухай мэдээллийг тогтмол авах болно.

“Багш нараас багш нарт” хэмээх уриа дор энэ жилийн бага хурал явагдана. Дэлхийн өнцөг булан бүрээс судалгаа болон практикийн талбарын Герман хэлийг гадаад хэл болгон сургах салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд өөрсдийн хичээл, төсөлт ажлуудынхаа талаар туршлагаа хуваалцах юм.

Энэ жил индрээс тавих илтгэл, хэлэлцүүлэг, илтгэл болон түүнийг тойрсон хөтөлбөрөөс  гадна бид та бүхэнд дараах хоёр форматыг санал болгож байна. Үүнд:

  • Өнгөрсөн жилүүдэд явагдаж байснаар 30 минутын илтгэл, түүний дараах асуулт хариултын хэсэг
  • Тухайн сэдвээр Breakout-өрөөнүүдэд хэлэлцүүлэг өрнүүлэх хэсэгтэй 45 минут үргэлжлэх илтгэл
Бага хуралд Zoom Events Software ашиглагдана. Үүнд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд үнэ төлбөргүй хэрэглэгчийн account  үүсгэх боломжтой. Та энэхүү software-г өөрийн компьютерт ашиглаж болох эсэхээ шалган мөн веб камер, микрофон (Headset хэрэглэхийг зөвлөж байна), тогтвортой интернэт холболттой байх хэрэгтэй.

Бүртгүүлэхээсээ өмнө энд байгаа хувийн мэдээллийг хамгаалах журамтай сайтар уншиж танилцана уу.  Zoom Events-д бүртгүүлэх явцыг хэрэгжүүлснээр та хувийн мэдээллийг хамгаалах журмыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж байна гэсэн үг.


Дараах холбоосыг даган бүртгэлийг эхлүүлнэ үү.
Хэрхэн бүртгүүлэх зааврыг эндээс авна уу:

GETVICO24+ Leitfaden für die Registrierung
 

Холбоо барих

Танд асуулт байна уу? getvico24@goethe.de цахим хаягаар эсвэл bertsetseg.bumaakhuu@goethe.de-д хандана уу:

Өнгөрсөн хурлуудын тухай мэдээлэл