Олон улсын герман хэлний олимпиад 2022


IDO 2022 © © Гёте-Институт IDO 2022 © Гёте-Институт
Хамбург хотод болох Олон Улсын Герман Хэлний Олимпиадын Монгол дахь урьдчилсан шатны шалгаруулалт 2022

Хамбургт хамтдаа!

Олон Улсын Герман Хэлний Олимпиад нь герман хэлний хамгийн том тэмцээн бөгөөд Гёте-Институт, Олон Улсын Герман Хэлний Багш Нарын Холбоо хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг.

Дэлхий даяар ЕБС-иудад герман хэл сурч буй 13 орчим сая сурагчийг тус олимпиадад оролцохыг уриалж байна. Далаад орноос урьдчилсан шалгаруулалтаар сонгогдсон 14-17 насны 140 гаруй герман хэл суралцагч 2022 оны зун олимпиадын эцсийн шалгаруулалтад оролцохоор Хамбург хотыг зорино. Үүнээс гадна олимпиадад оролцогчдыг дагалдан ирэх багш нарыг Хамбург хотод заах арга зүй-сургах зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах болно.

Монгол дахь Гёте-Институт нь Герман хэлний олимпиадын урьдчилсан шалгаруулалтыг 2022 оны 3-р сарын 19-ний өдөр Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Тус шалгаруулалтад А2 болон В1 түвшинд 11 ЕБС-ийн нийт 33 сурагч оролцсон юм.
Энэхүү олимпиадын  ялагчдад Гёте-Институт нь энэ 7-р сард Хамбург хотод болох олон улсын герман хэлний олимпиадад (IDO) Монгол улсаа төлөөлөн оролцох бүрэн тэтгэлгийг олгоно. Бүрэн тэтгэлэгт IDO 2022-д оролцох эрх, аяллын ба хоолны зардал болон гадаадад аялагчдын даатгал багтсан болно. Улсаа төлөөлөн оролцож байгаа сурагчдыг тухайн орноос мөн нэг багш дагалдан явах болно.

Ингээд урьдчилсан шалгаруулалтын ялагчдыг танилцуулахдаа бид тун их баяртай байна.
  • Герман Хэлний Олимпиадын Монгол дахь урьдчилсан шатны шалгаруулалтын ялагчид © Монгол дахь Гёте-Институт / Б. Рэнцэндорж

    Герман Хэлний Олимпиадын Монгол дахь урьдчилсан шатны шалгаруулалтын ялагчид

  • Эхний байранд шалгарсан оролцогчид NDO 2022 © Монгол дахь Гёте-Институт / Б. Рэнцэндорж

    Эхний байранд шалгарсан оролцогчид NDO 2022


А2 түвшинд:

1-р байр - Дойче Шуле Улаанбаатар сургуулийн сурагч Г. Бат-Эрдэнэ
2-р байр – Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн сурагч Ө. Хонгорзул
3-р байр – Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн сурагч Д. Ариун

В1 түвшинд:

1-р байр - Гёте сургуулийн сурагч М. Номинзул
2-р байр - Нийслэлийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн сурагч Б. Гантуяа
3-р байр - Орхон аймгийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн сурагч А. Амаржаргал

Бүх ялагчдадаа баяр хүргэн Г. Бат-Эрдэнэ болон М. Номинзул нартаа 2022 оны Олон Улсын Герман Хэлний Олимпиадад амжилттай оролцохыг хүсье!

Бүх ялагчдадаа баяр хүргэн Г. Бат-Эрдэнэ болон М. Номинзул нартаа 2022 оны Олон Улсын Герман Хэлний Олимпиадад амжилттай оролцохыг хүсье!