Яагаад герман хэл сурна гэж?

Таны ирээдүйн төлөвлөгөө ямар ч байсан герман хэл танд хязгааргүй олон боломжийг авчрах болно. Герман хэл сурна гэдэг нь ажлын болон өөрийн амьдралын чанарыг сайжруулах чадвараа нэмэгдүүлж байна гэсэн үг:

  • <b>Ажил дээр:</b> Герман хэлтэй бизнесын түнштэйгээ герман хэлээр харилцах нь бизнесын харилцаа холбоог сайжруулж, үр өгөөжтэй харилцан яриа өрнөх боломжийг бий болгоно – түүнийг дагаад амжилт ирнэ. © colourbox.com

    Ажил дээр: Герман хэлтэй бизнесын түнштэйгээ герман хэлээр харилцах нь бизнесын харилцаа холбоог сайжруулж, үр өгөөжтэй харилцан яриа өрнөх боломжийг бий болгоно – түүнийг дагаад амжилт ирнэ.

  • <b>Олон улсад ажлын амжилт:</b> Герман хэл сурснаар та эх орондоо хийгээд хилийн чанадад герман байгууллагад ажиллах боломжоо өсгөнө. Сайн герман хэлний мэдлэгтэй байснаар олон улстай харилцаа холбоотой ажилладаг ажил олгогчийн хувьд та бүтээмж өндөртэй ажилтанд тооцогдоно. Foto: Getty Images/Adam Gault

    Олон улсад ажлын амжилт: Герман хэл сурснаар та эх орондоо хийгээд хилийн чанадад герман байгууллагад ажиллах боломжоо өсгөнө. Сайн герман хэлний мэдлэгтэй байснаар олон улстай харилцаа холбоотой ажилладаг ажил олгогчийн хувьд та бүтээмж өндөртэй ажилтанд тооцогдоно.

  • <b>Аялал жуулчлал болон зочид буудлын салбар:</b> герман хэлээр ярьдаг орны жуулчид маш их бөгөөд хол аялдаг. Тэд аялж амрахдаа бусад орны жуулчдаас илүү их мөнгө зарцуулдаг бөгөөд герман хэлтэй хүний нөөц болон аяллын хөтчөөр үйлчлүүлэх дуртай& байдаг байна. © Fotolia / corbisrffancy

    Аялал жуулчлал болон зочид буудлын салбар: герман хэлээр ярьдаг орны жуулчид маш их бөгөөд хол аялдаг. Тэд аялж амрахдаа бусад орны жуулчдаас илүү их мөнгө зарцуулдаг бөгөөд герман хэлтэй хүний нөөц болон аяллын хөтчөөр үйлчлүүлэх дуртай& байдаг байна.

  • <b>Шинжлэх ухаан болон судалгаа:</b> герман хэл нь шинжлэх ухааны хувьд хоёр дугаарт орох чухал хэл юм. Герман нь дэлхийд судалгаа болон хөгжилд оруулж буй хувь нэмрээрээ гуравт жагсах бөгөөд гадаад эрдэмтдэд зориулан тэтгэлэг олгодог. Foto: PantherMedia / Darren Baker

    Шинжлэх ухаан болон судалгаа: герман хэл нь шинжлэх ухааны хувьд хоёр дугаарт орох чухал хэл юм. Герман нь дэлхийд судалгаа болон хөгжилд оруулж буй хувь нэмрээрээ гуравт жагсах бөгөөд гадаад эрдэмтдэд зориулан тэтгэлэг олгодог.

  • <b>Харилцаа холбоо:</b> Мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл болон харилцаа холбооны технологийн салбарын хөгжил нь олон хэлний харилцааг шаардаж байна. Чухал цахим хуудаснууд герман хэл дээр байна. Герман улс дэлхийд жил тутмын шинэ номын үйлдвэрлэлээрээ 87 орноос Энэтхэг, Их Британи, АНУ, Хятад болон Оросын дараа 6 дугаарт жагсаж байна. Таны герман хэл танд илүү их мэдээлэл авах боломжийг нээнэ. © Goethe-Institut/Bernhard Ludewig

    Харилцаа холбоо: Мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл болон харилцаа холбооны технологийн салбарын хөгжил нь олон хэлний харилцааг шаардаж байна. Чухал цахим хуудаснууд герман хэл дээр байна. Герман улс дэлхийд жил тутмын шинэ номын үйлдвэрлэлээрээ 87 орноос Энэтхэг, Их Британи, АНУ, Хятад болон Оросын дараа 6 дугаарт жагсаж байна. Таны герман хэл танд илүү их мэдээлэл авах боломжийг нээнэ. [Wikipedia, 2014]

  • <b>Соёлын тухай ойлголт:</b> Герман хэл сурснаар олон соёл бүрэлдсэн нийгэмтэй герман хэлтэй улс орны хүмүүсийн амьдрал, хүсэл мөрөөдлийг ойлгох боломжтой болно. © Getty Images / Neil Guegan

    Соёлын тухай ойлголт: Герман хэл сурснаар олон соёл бүрэлдсэн нийгэмтэй герман хэлтэй улс орны хүмүүсийн амьдрал, хүсэл мөрөөдлийг ойлгох боломжтой болно.

  • <b>Аялах:</b> Герман хэлний мэдлэгээрээ герман хэлтэй орнуудаар аялахаас гадна, Европын бусад орон, тэр дундаа зүүн Европоор аялж улам ихийг үзэж хараарай. © Getty Images/Manuel Gutjahr

    Аялах: Герман хэлний мэдлэгээрээ герман хэлтэй орнуудаар аялахаас гадна, Европын бусад орон, тэр дундаа зүүн Европоор аялж улам ихийг үзэж хараарай.

  • <b>Уран зохиол, дуу хөгжим, урлаг болон философийг таашаах:</b> Герман хэл нь Гёте, Кафка, Моцарт, Бах болон Бетховен нарын хэл юм. Тэдний бүтээлийг эх хэл дээр нь уншиж мөн/эсвэл сонсож илүү их таашаалыг аваарай. © Goethe-Institut/Loredana La Rocca

    Уран зохиол, дуу хөгжим, урлаг болон философийг таашаах: Герман хэл нь Гёте, Кафка, Моцарт, Бах болон Бетховен нарын хэл юм. Тэдний бүтээлийг эх хэл дээр нь уншиж мөн/эсвэл сонсож илүү их таашаалыг аваарай.

  • <b>Герман улсад сурах, ажиллах боломж:</b> Герман улсын их, дээд сургуульд сурахад герман улсаас олон тооны тэтгэлэг олгодог. Залуу гадаадынханд зориулсан ажлын амралтын виз байдаг, мөн тодорхой ажил мэргэжилд зориулсан ажил эрхлэх зөвшөөрлийн тусгай журам байдаг. © Getty Images/Matthias Tunger

    Герман улсад сурах, ажиллах боломж: Герман улсын их, дээд сургуульд сурахад герман улсаас олон тооны тэтгэлэг олгодог. Залуу гадаадынханд зориулсан ажлын амралтын виз байдаг, мөн тодорхой ажил мэргэжилд зориулсан ажил эрхлэх зөвшөөрлийн тусгай журам байдаг.