2017

  • Die Moderatoren der 48.Schule, beginn des Deutschfestes Foto: B.Bertsetseg © PASCH
  • Deutschfest MR Schule_Tanzaufführung Foto: B.Bertsetseg © PASCH
  • Deutschfest 19.Schule Foto: B.Bertsetseg © PASCH
  • Deutschfest MR Schule Foto: B.Bertsetseg © PASCH
  • Stipendiaten MR 1.Schule Foto: B.Bertsetseg © PASCH
  • Zuschauer Foto: B.Bertsetseg © PASCH
  • Die_Gewinner 48.Schule Foto: B.Bertsetseg © PASCH
  • Die Zertifikate Foto: B.Bertsetseg © PASCH

​2017 оны хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан хэлний курсын тэтгэлэг

Энэ жил мөн Герман хэлний хичээлдээ өндөр амжилт гаргасан, идэвхи зүтгэлтэй       Улаанбаатар болон Дархан хотын ФИТ-сургуулийн 8 сурагч Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш санаачлагын хүрээнд Гёте-Институтийн бүрэн тэтгэлэг гардан авлаа. Тэтгэлэгт хамрагдах сурагчдыг Герман хэлний хичээлээс гадна чөлөөт цаг, соёл урлагийн хөтөлбөр хүлээж буй бөгөөд 3 долоо хоногийн хугацаанд Германд байна гэдэгтээ тэд баяртай байна. Олон орны хүүхдүүд ирж оролцдог хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан хэлний курс нь дэлхий даяар түнш сургуулиудын сурагчдын соёл хоорондын солилцоо, тэднийг холбох гол багаж юм.  Эдгээр курсууд нь Герман хэл сурах урам зоригийг нэмэгдүүлж, орон судлалын мэдлэгийг бодитой болгож, соёлын ялгааг илүү ойлгож мэдрүүлдэг юм.

​Бид нар Герман хэлэнд сайн!

“Бид нар Герман хэлэнд сайн” хэмээн Дарханы 19-р бүрэн дунд сургууль, 48-р бүрэн дунд сургууль болон Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн 249 сурагчид бахархалтайгаар 2016/2017 оны  хичээлийн жилийн төгсгөлд хэлж чадахаар боллоо. Сурагчид Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш санаачлагын хүрээнд Гёте-Институтийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтууд болох FIT in Deutsch 1 (A1 түвшин), FIT in Deutsch 2 (A2 түвшин) болон Goethe-Zertifikat B1 (B1 түвшин) шалгалтуудаас амжилттай өгч тэнцлээ. Үүгээр тэд хэлний чадварын 6 түвшингийн эхний 3 түвшний шаардлагыг хангаж чадна гэдгээ харуулсан. Жил бүр зохион байгуулагддаг герман хэлний баяр дээр герман хэл суралцагч нар урлагийн хөтөлбөрөө толилуулж мөн сертификатаа гардан авлаа.