ПАШ ТӨСЛИЙН ОЙН БАЯР

ПАШ ТӨСЛИЙН ОЙН БАЯР
@Goethe-Institut

2018 оны 4-р сарын 28-ны бямба гаригт ПАШ төслийн 10 жилийн ойн баярын арга хэмжээ Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө. “Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш” (ПАШ) санаачлагыг 10 жилийн өмнө ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яам санаачилсан юм. Баярын үйл ажиллагааны эхэнд үзэгчид сурагчдын дунд зарласан видео болон гар зургийн уралдааны бүтээлүүдийг үзэж сонирхох боломжтой байв. “Дэлхий даяар 600.000 гаруй сурагчид герман хэлийг сурч байгаа нь олон улсад Гётегийн эх хэлийг сурах сонирхол их байгаагийн нотолгоо юм” хэмээн ойн арга хэмжээг ХБНГУ-аас Монгол улсад суугаа элчин сайд ноён Штефан Дүппэл нээсэн юм. Монгол улсад ПАШ хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.  Өнгөрсөн 10 жилийн хугацаанд герман хэл суралцагчдын тоо 1000-аас 3000 болон өсчээ. Баярын үйл ажиллагаанд тэдний 1200 гаруй нь төлөөлөн оролцсон юм. Герман хэл суралцагчид баярт өөрсдийн урлагийн номероор мэндчилгээ дэвшүүллээ. Монгол ардын бүжиг, Үнсгэлжин үлгэрээс сэдэвлэсэн бүжиг гэх мэт. Герман хэлний багш нар ч мөн тайзан дээр өөрсдийн бэлтгэсэн найрал дуугаар баяртаа оролцлоо. Түүнээс гадна ПАШ-хөтөлбөрт шинээр орж буй Барилгын Политехник коллеж ПАШ-хаягаа гардан авлаа. Ингэснээр Монголд 12 сургууль ПАШ-санаачлагын түнш сургууль болж байгаа юм.

 

  • Pasch-Jubiläum @Goethe-Institut
  • Pasch-Jubiläum @Goethe-Institut
  • Pasch-Jubiläum @Goethe-Institut
  • Pasch-Jubiläum @Goethe-Institut
  • Pasch-Jubiläum @Goethe-Institut
  • Pasch-Jubiläum @Goethe-Institut