Спорт наадам 2018

  • 50. Schule @ 50-р сургууль
  • 50.Schule @ 50-р сургууль
ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яамны “Ерөнхий боловсрол: Ирээдүйн түнш ”(ПАШ) санаачилгын 10 жилийн ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн 50-р сургууль (ФИТ-сургууль) 2018 оны 3-р сарын 10-ны өдөр өөрийн сургууль дээрээ “Спорт наадам 2018” зохион байгууллаа. Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р сургууль, Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль, Эрдэнэт хотын 14-р сургууль, Дархан хотын 19-р сургууль болон Союз сургууль, нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургууль, 38-р сургууль, 48-р сургууль, 50-р сургууль, Гёте сургууль, Дойче Шуле, Барилгын Политехник коллеж зэрэг нийт 12 ПАШ сургуулийн 320 гаруй сурагчид тус наадамд өрсөлдлөө.  

Нээлтийн ёслолд Гёте-Институт дэх ПАШ төслийн удирдагч Ё. Отгонтөгс, Германы хилийн чанад дахь ерөнхий боловсролын асуудал эрхэлсэн төв газрын мэргэжлийн зөвлөх Маттиас Бүкерт, 50-р сургуулийн захирал Р. Даваахүү болон Гёте сургуулийн захирал П. Хажимдаа нар сурагчдад амжилт хүсч мэндчилэв.

Спорт наадмын ялагчаар багийн нэгдсэн дүнгээр Дархан хотын 19-р сургууль тодорч шилжин явах цомыг гардан авч, 2-р байрыг 50-р сургууль, 3-р байрыг 38-р сургууль эзлэн өргөмжлөл, медалиар шагнуулсан юм. Энэ наадмаар сурагчид гадаад хэл сайн сурахын хажуугаар биеийн тамир, спортын өндөр чадвартай гэдгээ харууллаа. Спортын дараах төрлүүдээр тамирчид оролцсон юм. Үүнд: сагсан бөмбөг, воллейбол, буухиа болон шатар.