Эргэн дурсахуй:
ПАШ-явуулын номын сан Монголд

“Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш” санаачилгын хүрээнд Монгол дахь Гёте-Институтээс амжилттай хэрэгжүүлсэн ПАШ-явуулын номын сангийн төслийн тухайн баяртайгаар эргэн дурсаж байна. Тус төслийн зорилго нь уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх, унших хүсэл сонирхлыг төрүүлэх, тогтвортой хөгжлийн сэдвийг анхаарлын төвд оруулах байв.

 

Аялалд гарсан төсөл

Тогтвортой хөгжлийн сэдвээр бидний тусгайлан сонгосон герман хэл дээрх ном, материалаар дүүрэн ПАШ-явуулын номын сан маань Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотын ПАШ-сургуулиудаар тойрон аялал хийсэн юм. Ингэхдээ сурагчдыг ирээдүйн чухал асуудлын талаар эргэцүүлэн бодож, хандлагаа өөрчлөх, өөрсдөө идэвхтэй оролцохыг уриалсан билээ.

Сургуулиудаас гарсан бүтээлч онцлох ажлууд

Явуулын номын санд байгаа ном, материалын агуулгатай сурагчид гүнзгий танилцсаны үр дүнд гарсан олон бүтээлч төсөлт ажлуудыг харахад үнэхээр сэтгэл хөдлөм байлаа. Зурагт хуудас, эвлүүлэг, сонирхолтой жор, дижитал бүтээл гээд энэ бүхнээс сурагчдын идэвх зүтгэл, гайхалтай бүтээлч сэтгэлгээг төвөггүй харж болно.

Тогтвортой нөлөө

Тус төсөл уншиж ойлгох чадварыг сайжруулахаас гадна байгаль орчны талаарх ухамсрыг нэмэгдүүлсэн. Ийнхүү ПАШ-явуулын номын сан нь боловсрол, хэл, тогтвортой хөгжил сэдвийг холбосон бэлгэ тэмдэг болж чадсан юм.

Ирээдүйн төлөөх хүчтэй дохио

ПАШ-явуулын номын сангийн тусламжтайгаар Монгол дахь Гёте-Институт тогтвортой хөгжлийн сэдвийн хүрээнд боловсролын төслийг хэрэгжүүлж, ПАШ-сургуулиудыг ирээдүйн түншийн хувьд бэхжүүлсэн юм. Ингээд бид бүх сурагч, багш нартаа идэвхтэй оролцсонд нь талархал илэрхийлэн, цаашдаа ч мөн хамтран шинэ санаачилга гарган хэрэгжүүлнэ хэмээн тэсэн ядан хүлээж байна.

Манай хуудсыг дагаарай