Stipendien für Jugendkurs 2016

Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш санаачлагын (PASCH) хүрээнд орон орны PASCH-сургуулийн сурагчдыг хамруулдаг олон улсын хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан хэлний курсыг 2008 оноос эхлэн Гёте-Институт зохион байгуулж байгаа билээ. Хэлний курс явагдах гурван долоон хоногийн хугацаанд тэтгэлэгт хамрагдагсад олон улсын түвшинд Герман хэлийг хамтдаа сурах, Герман улсыг их, дээд сургуульд суралцах орон гэдгээр нь танилцах онцгой нэгэн туршлагыг хуримтлуулж байгаа юм. Эдгээр эерэг сэтгэгдлээ тэд өөрийн эх орондоо авчирдаг.
Нийслэлийн 48-р сургууль, 50-р сургууль, Монгол-Оросын хамтарсан сургууль болон Дарханы 19-р сургуулийн 7 сурагч 2016 оны зун Герман улсад хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан хэлний курст хамрагдах тэтгэлэг авлаа.

Тэд энэ жил Франкфурт хот руу явна. Эндээс сурагчид Германд хэрхэн байж, юу үзэж, сурч байгааг мэдэж болно.