Zusammenarbeit verlängert

ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яамнаас санаачилсан Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш санаачлагын хүрээнд 48-р сургууль, Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль болон Дарханы 19-р бүрэн дунд сургууль Гёте-Институттэй хийсэн хамтын ажиллагааны гэрээгээ 2017 он хүртэл сунгалаа. Ингэснээр орчин үеийн Герман хэл, Герман орон, түүний нийгмийн байдлын талаар сонирхох залуусын хүсэл, сонирхлыг цаашид дэмжин ажиллах юм. Тус санаачлага нь түнш сургуулиудаа  өргөн цар хүрээтэй санал санаачлагаар дэмждэг юм.