А1-С2 түвшин

  Хэлний анхан шатны суурь хэрэглээ
  A1
Тодорхой санаа оноо, зорилгыг тусгасан, өдөр тутамд тохиолддог танил үг хэллэг, маш хялбар, богино өгүүлбэрийг ойлгох, хэрэглэж чаддаг байх. Өөрийгөө болон бусдыг танилцуулж, тэднийг хаана амьдардаг, хэнийг таньдаг ямар зүйл тэдэнд байгаа талаар асуулт тавьж, бас өөрөө үүнд хариулж чаддаг байх. Харилцагч таньд удаан, тод ярьж, таньд туслахад бэлэн тохиолдолд хялбар аргаар тэдэнтэй ойлголцдог байх
  A2
Байнга хэрэглэгддэг өөртэйгөө холбогдолтой үг хэллэг, өгүүлбэрийг (ж нь: хувь хүн, гэр бүлийн талаарх мэдээлэл, худалдан авалт, ажил хөдөлмөр, эргэн тойрон гэх мэттэй холбоотой) ойлгодог байх. Өдөр тутамд болж өнгөрдөг, хэн бүхний мэддэг зүйлийн талаарх мэдээллийг хялбархан, шууд солилцох замаар бусадтай ойлголцох. Өөрийнхөө үүсэл гарал, боловсрол мэргэжил, эргэн тойрон, эд зүйлсийг энгийн үг хэллэгээр тодорхойлон хэлж чаддаг байх.
  Хараат бус хэрэглэгч
  B1
Ажил мэргэжил, хичээл сургууль, чөлөөт цаг гэх мэт хүн болгоны мэддэг зүйлийн талаар жишиг хэлээр ойлгомжтой ярьж буй тохиолдолд гол мэдээллийг ойлгон авч чаддаг байх. Аян зам, аялалд явахад бусдыг ойлгох, өөрийгөө ойлгуулах замаар нөхцөл байдлын шийдвэрлэж чаддаг байх. Хүмүүсийн сонирхол, мэддэг зүйлийнхээ талаар ярилцаж чаддаг байх. Болсон явдал, туршлагаасаа бусадтай хуваалцах мөн хүсэл мөрөөдөл, найдвар зорилгоо тодорхойлон хэлэх, төлөвлөгөө, бусдын үзэл бодолд товч тайлбар, учир шалтгааныг өгч чаддаг байх.
  B2
Бодит, хийсвэр зүйлийн талаар бичсэн бүрэн эхийн гол утгыг ойлгох, мөн өөрийн мэргэжлийн тухай болон мэргэжлийн хэлэлцүүлгийн гол утгыг ойлгож чаддаг байх. Эх хэлээрээ яригчтай энгийн яриа өрнүүлж хоёр тал онцгой хүчин чармайлт гаргалгүйгээр чөлөөтэй төвөггүй ойлголцох. Өргөн хүрээг хамарсан яриа ярилцлагад өөрийн үзэл бодлыг тодорхой нарийвчлан илэрхийлэх, түүнчлэн тулгамдсан асуудалд үзэл санаагаа илэрхийлэх, ямарваа асуудлын давуу болон дутагдалтай талыг хэлж чаддаг байх.
  Мэргэжлийн түвшинд хэрэглэгч
  C1
Томоохон, нухацтай өргөн цар хүрээг тусгасан эх бичвэр болоод түүний далд утга санааг ойлгож чаддаг байх. Үг хайх, санаж бодох шаардлагүйгээр өөрийгөө чөлөөтэй, төвөггүй, илэрхийлэх. Боловсрол эзэмших, их дээд сургуульд суралцах, цаашлаад нийгэм, ажил төрөлдөө хэлээ торохгүй хэрэглэж чаддаг байх. Нарийн төвөгтэй нөхцөл байдалд өөрийгөө тодорхой, эмх цэгцтэй, дэлгэрэгүй илэрхийлэх, ингэхдээ нөхцөл байдлын уялдаа холбоонд тохирсон үг хэллэгийг хэрэглэх.
  C2
Уншиж, сонссон бүх зүйлээ ямар ч төвөггүй ойлгох.Аман болон бичгийн эх сурвалжаас олж авсан мэдээллээ нэгтгэн дүгнэх, ингэхдээ учир шалтгаан, тайлбарыг уялдаа авцалдаатай бусдад дамжуулах, ярих. Өөрийгөө чөлөөтэй, оновчтой илэрхийлэх. Мөн цогц асуудлын утгын нарийн ялгааг тодорхой гаргаж чаддаг байх.