Хурдан нэвтрэх:

Шууд агуулга руу шилжих (Alt 1)Шууд хоёр дахь түвшний цэс рүү шилжих (Alt 3)Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Хосолмол сургалт

Frau vor Laptop sitzend in einer Videokonferenz© Goethe-Institut
  • Багш болон ангийнхантайгаа хамт амжилттай суралцах
  • Уян хатан суралцах боломж
  • Багшаас ганцаарчилсан зөвлөгөө авах

Сургалтын уян хатан хэлбэрийг сонирхдог хүн бүрт: 20% танхимаар, 80% цахимаар. Хосолмол сургалт нь танхимын болон цахим сургалтын давуу талыг уялдуулан бие даан сурах чадварыг дэмжинэ. Энэхүү хэлбэрээр та илүү амжилттай сурах боломжтой.  

Манай стандарт сургалт

Эрчимжүүлсэн сургалт

  • A1.1.-A2.1
  • 6 долоо хоног
  • Хичээлийн 68 цаг

Эрчимжүүлсэн сургалт

  • B1.1
  • 6 долоо хоног
  • Хичээлийн 72 цаг

Түвшин тогтоох шалгалт

Герман хэлний мэдлэгээ шалгана уу
Та манай сургалтад анх удаагаа хамрагдах гэж байна уу? Тийм бол бүртгүүлэхээсээ өмнө манай түвшин тогтоох цахим шалгалт өгөөрэй. Ингэснээр бид таны герман хэлний өмнөх мэдлэг болон сурах зорилгыг тань тодорхойлж, танд тохирох түвшний сургалтыг сонгоно.

Сургалтын явц

Цахим анги
Цахим ангид та сургалтын олон төрлийн материал ашиглан бие даан сурах боломжтой. Цахим дасгалуудыг та боломжтой үедээ гүйцэтгэж зөвлөгөө авах боломжтой. Бүх түвшинд, бүх хэрэглээнд.  

Багшийн дэмжлэг
Хичээлийн цахим анги болон хэрэглүүрийг багш танилцуулж заавар өгнө. Хичээлийн явцад багш танд ганцаарчилсан зөвлөгөө өгнө. Сургалтын талаар асуудлаар та хэзээ ч манай сургалтын албанд хандах боломжтой.

Цахим видео хичээл
Энэ хичээлээр та цахим орчинд багштай харилцаж бусадтай хамт сурна. Бид ZOOM хэрэглүүр ашиглах бөгөөд ингэснээр та цахим орчинд танхимын сургалтанд байгаа мэт сурах боломжтой. Ярианы болон бичгийн дасгалын талаар багшаас зөвөлгөө авах боломжтой.  

Gruppe und Lerner an Laptop

Байнга тавьдаг асуултууд

Таны хайсан зүйл хараахан биш байна уу?
Танд тохирох сургалт манайд байна.

Асуулт байна уу? +976 11 322751 Танд бид дуртайяа зөвлөе info-ulanbator@goethe.de