Хурдан нэвтрэх:

Шууд агуулга руу шилжих (Alt 1) Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Түвшин тогтоох шалгалт

Түргэвчилсэн шалгалт

Түргэвчилсэн шалгалт нь таны герман хэлний мэдлэгийн талаар ерөнхий мэдээлэл өгнө. Энэ шалгалтад та унших чадвар, дүрмийн болон үгсийн сангийн мэдлэгийг шалгасан харилцан адилгүй даалгаврууд гүйцэтгэнэ.

Хэрэв та Гёте-Институтийн сургалтад хамрагдах хүсэлтэй бол энэ шалгалт  хангалтгүй. Иймээс түвшин тогтоох цахим шалгалт өгнө үү.      

  • Таны герман хэлний түвшний багцаалсан тодорхойлолт
  • Хугацаа 15-20 минут
  • төлбөргүй

Түвшин тогтоох цахим шалгалт

Энэхүү шалгалтаар таны герман хэлний өмнөх мэдлэгийг тодорхойлж тантай хамтран сурах зорилгыг тодорхойлж танд тохирох түвшний сургалтыг сонгоно.

Шалгалтыг цахимаар өгнө. Дараа нь тантай утсаар ярилцана. Ийнхүү бид таны герман хэлний мэдлэгийг аль болох зөв багцаалан тодорхойлох бөгөөд үргэлжлүүлэн сурах тохиромжтой түвшний сургалтыг санал болгоно.  

Танд тодруулах зүйл байвал бидэнтэй дараах хаяг болон утсаар холбогдох боломжтой:
info-ulanbator@goethe.de эсвэл утас +976 95575104   

  • Хувь хүнд тохирох сургалт санал болгох
  • нарийвчлан тодорхойлох, жишээ нь А1.2, В2.1
  • Шалгалт өгөх нас: 16-аас дээш