Goethe-Test PRO: Deutsch für den Beruf

Goethe-Test PRO Ажил мэргэжлийн герман хэл Зураг (хэсэгчилсэн): Colourbox

Хэрэв та ... хүсвэл

  • Ажил мэргэжлийн чадвараа дээшлүүлэхийн тулд: Хэлний мэдлэгээ бодитоор дүгнэх/мэдлэгээ дээшлүүлэх эрмэлзэлтэй болох, тохирсон сургалтанд суух
  • Харин танай албан байгууллагын хувьд: Танай байгууллагад ажилд орох хүсэлтэй хүмүүс болон ажилтнуудын хэлний мэдлэгийг шалгах, мэдлэгээ зузаатгасан амжилтыг үнэлж дүгнэх, мэргэжил дээшлүүлэх арга хэмжээний найдвартай суурийг бий болгох

Goethe-Test PRO шалгалт – 60хан минутын дотор бүх зүйл тодорхой болно

Ажилтны карьер уу эсвэл  байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үү: Амжилт гэдэг барагцаалсан зүйлээс эхэлдэггүй. Амжилт итгэлцэл дээр суурилдаг. Харин тэр итгэлцэл нь нэг хэлээр ярилцаж буй хүмүүсийн харилцааны дүнд үүснэ. Үүнээс үүдэн: “Таны герман хэл хэр сайн бэ?” Байгууллагын тань одоогийн болон ирээдүйн ажилтнуудын хэлний мэдлэг хэр вэ? гэдэг асуулт гарч ирж байна.

Goethe-Test PRO: Ажил мэргэжлийн герман хэл үүнд дараах хариултыг өгч байна. Манай компьютерт түшиглэсэн герман хэлний шалгалтын тусламжтайгаар ажлын байранд хэрэгцээтэй сонсоод болон уншаад ойлгох чадварыг түргэн хугацаанд, найдвартай шалгана.

You have disabled JavaScript in your browser settings. Please enable JavaScript to see the courses again.

*) ХБНГУ ба Монгол улсын Засгийн газар хоорондын Соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийн 10 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу Гёте-Институтийн зүгээс зохион байгуулж буй сургалт/шалгалтын төлбөр татвараас чөлөөлөгдсөн болно.

**) Хэрэв та зургаан сараас хэтрээгүй хугацааны өмнө Гёте Институтэд герман хэлний курсэд сууж байсан бол үзүүлж байгаа хямд үнэ хүчинтэй. Дурдсан зургаан сар нь хэлний курсээ дуусгасан ба герман хэлний шалгалтаа өгөхийн хоорондох хугацаа юм. Ийм тохиолдолд захиалгаа өгч байх явцад үнэ автоматаар өөрчлөгдөнө. Хэрэв тэгж өөрчлөгдөхгүй бол курсийн оффист хандаарай.

Хүн бүрийн онцлог, хэлний түвшинд тохирсон, илүү ойлгомжтой

Goethe-Test PRO нь орчин үеийн технологийн тусламжтайгаар 60-90 минутын дотор таны хэлний мэдлэгийг тодорхойлно. Бүх оролцогчид ижил түвшингээс эхэлнэ. Шалгалтын явцад программ өмнөх асуултанд хэрхэн хариулсан байдлаас шалтгаалан  дараагийн даалгаврыг сонгох бөгөөд тэр нь хэлний түвшин бүрт тохирсон байна. Үүгээрээ шалгалтанд унах асуудал үгүй: Шалгалтын хариу (үр дүн) бүхий гэрчилгээ мөн таны хэлний түвшингийн  тодорхойлолттой шалгалтын төгсгөлд танилцана - ингээд л та цааш нь хэрхэхээ шийдэж болно, жишээ нь та мэдлэгээ дээшлүүлэх сургалтанд суухаар шийдэж болно шүү дээ.

Goethe-Test PRO шалгалтыг өгөх явц хүндрэлгүй: дэлхий даярх манай институтын магадлан итгэмжлэгдсэн шалгалтын төвүүд эсвэл байгууллага дээрээ өгөх боломжтой. Шалгалт нь нэр хүндтэй “Business Language Testing Service (BULATS)” – н шалгах арга зүйг тусгасан бөгөөд Европын Холбооны Хэлний нэгдсэн стандарт (GER)-д түшиглэн боловсруулагдсан.

Та манайд хандаарай

Та өөрийн эсвэл байгууллагынхаа ажилчдын хэлний мэдлэгийг барагцаалахын оронд үнэн бодитоор дүгнүүлэхийг хүсэж байна уу? Тийм бол та бидэнтэй холбогдоорой! Танд санал болгох зүйл бидэнд байна. Бид та бүхэнд шалгалтанд бэлтгэх, шалгалтыг зохион байгуулахад тань тусална.
Танай байгууллагад зориулсан сургалт, хэлний курсын талаар бид дуртайяа зөвлөх болно.

Өөр юу чухал вэ?

Жишиг тест (Demo-Version)

Та үнэ төлбөргүй жишиг тестийг туршаад үзээрэй.

Холбоо барих хаяг

Дэлгэрэнгүй мэдээлэл болон  үйлчилгээний талаар лавлах бол:

Болдбаатарын МӨНХСАРУУЛ 
Хэлний курс, шалгалт хариуцсан ажилтан
Утас.: +976 11 322751
Факс: +976 11 322752
Munkhsaruul.Boldbaatar@goethe.de