10 шалтгаан
Goethe-Institut-ийн шалгалт
Элчин сайдын яамдын визийн хэлтэс, их дээд сургуулиуд болон ажил олгогчид Goethe-Institut-ийн сертификатыг өндрөөр үнэлдэг. Хамгийн олон талбарт хүлээн зөвшөөрөгддөг нь таны давуу тал болно.
Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс Goethe-Institut-д итгэдэг. Жил бүр 1 сая гаруй шалгалт авдаг нь үүний нэг нотолгоо бөгөөд энэ тоо жилээс жилд өссөөр байна.
100 гаруй улсад 500 салбартайгаараа Goethe-Institut нь герман хэлний шалгалтаар дэлхийн зах зээлд тэргүүлэгч юм.
Зөвхөн шалгалт санал болгодог байгууллага биш
Та шалгалтаа өглөө — дараа нь яах вэ? Бид Германд амьдрах тухай, их дээд сургуульд суралцах талаар зөвлөмж, мэдээлэл өгөх өдөрлөг, мэргэжилтэй холбоотой хөтөлбөр зэрэг олон боломжийг санал болгодог. Goethe-гийн хамт олны нэг хэсэг болж, энэ замыг хамтдаа туулъя!
Манай чанарын стандарт
Найдвартай, бодитой, шударга. Бид хамгийн өндөр чанартай шалгалт санал болгохын тулд манай олон жилийн туршлагатай мэргэжилтнүүд шалгалтын материалуудыг боловсруулдаг. Шалгалт хатуу, нэгдсэн стандартын дагуу зохион байгуулагддаг. Манай чанарын удирдлагын баг бүх үйл явцыг хянаж, шалгалтын аюулгүй байдал болон мэргэжлийн өндөр түвшний шаардлагуудыг ханган ажилладаг.
Хөндлөнгийн „Q-Mark“ чанарын тэмдэг нь Goethe-Institut шалгалтын чанарын стандартыг бүх салбарт тууштай хэрэгжүүлж байгааг илтгэнэ.
Goethe-ийн сертификатны чанарыг хэрхэн баталгаажуулдгийг эндээс дэлгэрэнгүй мэдэх боломжтой: