Goethe-Zertifikat B2

Goethe-Zertifikat B2 © Getty Images

Хэрэв та ... хүсвэл

  • ХБНГУ-ын их, дээд сургуульд сурах бэлтгэл хийхийг
  • ажилд орох өргөдөлдөө герман хэлний ахисан түвшний мэдлэгээ гэрчлэхийг
  • анагаах ухааны салбарт Герман улсад ажиллахыг
  • өөрийн сурлагын амжилтаа B2 түвшинд гэрчлэхийг
  • албан ёсны, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай болохыг

Goethe-Zertifikat B2 нь өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм. Энэ нь хэлний ахисан түвшний мэдлэгийг баталгаажуулах бөгөөд 6 түвшин бүхий Европын хэлний нэгдсэн стандартын (ЕХНС) 4 дэхь (B2) түвшинд дүйцэнэ.

Шалгалтад тэнцсэнээр та ... чадахаа батлах болно.

  • бодит, хийсвэр зүйлийн талаар бичсэн бүрэн эхийн гол утгыг ойлгож, мөн өөрийн мэргэшсэн чиглэлээр хийгээд мэргэжлийн хэлэлцүүлгийг ойлгож
  • унаган герман хэлтэй хүнтэй энгийн яриа өрнүүлж, хоёр тал онцгой хүчин чармайлт гаргалгүйгээр чөлөөтэй, төвөггүй ойлголцож
  • өргөн хүрээг хамарсан ярианд өөрийн үзэл бодлыг тодорхой, нарийвчлан илэрхийлж, тулгамдсан асуудалд өөрийн байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ байж болох боломжуудын давуу болон сул талыг хэлж

You have disabled JavaScript in your browser settings. Please enable JavaScript to see the courses again.

*) ХБНГУ ба Монгол улсын Засгийн газар хоорондын Соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийн 10 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу Гёте-Институтийн зүгээс зохион байгуулж буй сургалт/шалгалтын төлбөр татвараас чөлөөлөгдсөн болно.

**) Хэрэв та зургаан сараас хэтрээгүй хугацааны өмнө Гёте Институтэд герман хэлний курсэд сууж байсан бол үзүүлж байгаа хямд үнэ хүчинтэй. Дурдсан зургаан сар нь хэлний курсээ дуусгасан ба герман хэлний шалгалтаа өгөхийн хоорондох хугацаа юм. Ийм тохиолдолд захиалгаа өгч байх явцад үнэ автоматаар өөрчлөгдөнө. Хэрэв тэгж өөрчлөгдөхгүй бол курсийн оффист хандаарай.

Шалгалтанд бэлдэх

Дасгалын материал

Онлайнаар бэлдэх шалгалтын загвар болон дасгалуудыг та эндээс үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллүүд

Уг шалгалтанд тавигдах шаардлага, агуулга болон Goethe-Zertifikat B2 шалгалттай холбоотой бусад мэдээллийг доорх холбоосоор авна уу.