Goethe-Zertifikat B2

Goethe-Zertifikat B2 © Getty Images

Хэрэв та ... хүсвэл

  • герман хэлээр яригч бүс нутгийн их дээд сургуульд суралцахыг
  • ажилд орох өргөдөлдөө герман хэлний ахисан түвшний мэдлэгээ гэрчлэхийг
  • анагаах ухааны салбарт Герман улсад ажиллахыг
  • өөрийн сурлагын амжилтаа B2 түвшинд гэрчлэхийг
  • албан ёсны, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай болохыг

Goethe-Zertifikat B2 насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт бөгөөд 2019 оноос өсвөр үеийнхэн уг шалгалтыг өгдөг боллоо. Энэ нь хэлний ахисан түвшний мэдлэгийг баталгаажуулах бөгөөд 6 түвшин бүхий Европын хэлний нэгдсэн стандартын (ЕХНС) 4 дэхь (B2) түвшинд дүйцэнэ.

Шалгалтад тэнцсэнээр та ... чадахаа батлах болно.

  • бодит, хийсвэр зүйлийн талаар бичсэн бүрэн эхийн гол утгыг ойлгож, мөн өөрийн мэргэшсэн чиглэлээр хийгээд мэргэжлийн хэлэлцүүлгийг ойлгож
  • унаган герман хэлтэй хүнтэй энгийн яриа өрнүүлж, хоёр тал онцгой хүчин чармайлт гаргалгүйгээр чөлөөтэй, төвөггүй ойлголцож
  • өргөн хүрээг хамарсан ярианд өөрийн үзэл бодлыг тодорхой, нарийвчлан илэрхийлж, тулгамдсан асуудалд өөрийн байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ байж болох боломжуудын давуу болон сул талыг хэлж

Шалгалтанд бэлдэх

Дасгалын материал

Онлайнаар бэлдэх шалгалтын загвар болон дасгалуудыг та эндээс үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллүүд

Уг шалгалтанд тавигдах шаардлага, агуулга болон Goethe-Zertifikat B2 шалгалттай холбоотой бусад мэдээллийг доорх холбоосоор авна уу.