Дэлгэрэнгүй мэдээллүүд

(-руу) буцах Goethe-Zertifikat B2

Алхам алхамаар: Шалгалтын хэсгүүд

Goethe-Zertifikat B2 нь Унших, Сонсох, Бичих, болон Ярих (хосоор өгөх ам шалгалт) хэсгүүдээс бүрдэнэ.
Энэ шалгалт шалгалтын сонгосон төвүүдэд дижитал болон хэвлэмэл материалаар авна. Шалгалтын явц болон үнэлгээ дэлхий дахинаа нэгдмэл байна.
 

Унших

Та төрөл бүрийн хэлэлцүүлгийн хэсэг, сонин, сэтгүүлийн эх, сэтгэгдэл болон заавар журам уншина. Та энэ бүхний гол утга, чухал санаа болон байр суурь, санаа бодол, заавар журмыг нягтлан ойлгож чаддаг байна.

Хугацаа: 65 минут

Бичих

Өнөөгийн нийгмийн сэдэвт цахим хэлэлцүүлэгт бичгээр өөрийн санаа бодлоо үндэслэж байр сууриа илэрхийлнэ. Түүнчилэн ажил мэргэжилтэй холбоотой албан мэдээлэл бичнэ.

Хугацаа: 75 минут

Сонсох

Энэ хэсэгт та ярилцлага, илтгэл, харилцан яриа, өдөр тутмын амьдралын сэдвээр бусдын санаа бодол, радиогийн нэвтрүүлэгээс сонсоно. Та энэ бүхний гол утга санааг нэг бүрчлэн ойлгож чаддаг байна.

Хугацаа: ойролцоогоор 40 минут

Ярих

Энэ хэсэгт та өгөгдсөн сэдвээр богино илтгэл тавьж харилцан ярилцагчтайгаа энэ тухай ярилцана. Түүнчлэн өөрийн бодлыг үндэслэн харилцан санаа бодлоо солилцоно.

Хугацаа: 15 минут

Тавигдах шаардлага

Goethe-Zertifikat B2 нь өсвөр үеийнхэн болон насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм.

Гёте-Институтийн шалгалтууд нь сонирхсон бүх хүнд нээлттэй бөгөөд насанд хүрсэн эсэх, мөн ХБНГУ-ын иргэншилтэй байхаас үл хамааран шалгалт өгөх боломжтой.
  • Өсвөр үеийнхэнд зориулсан Goethe-Zertifikat B2 нь 15-оос дээш насныханд илүү тохиромжтой.
  • Насанд хүрэгчдэд зориулсан Goethe-Zertifikat B2 нь 16-аас дээш насныханд илүү тохиромжтой.
  • Goethe-Zertifikat B1 шалгалтыг амжилттай өгөхийн тулд Европын хэлний нэгдсэн стандартын (ЕХНС)B2 түвшний герман хэлний мэдлэгийг эзэмшсэн байх шаардлагатай.
  • Энэ түвшний мэдлэгийг эзэмшихийн тулд – суурь мэдлэг, сургалтын нөхцөлөөс хамааран – 45 минутаар 600 – 800 цагийн хичээлд суусан байх шаардлагатай.