Goethe-Zertifikat C1

Goethe-Zertifikat C1 Зураг: Goethe-Institut/Sonja Tobias

Хэрэв та ... хүсвэл

  • ХБНГУ-ын их, дээд сургуульд сурах бэлтгэл хийхийг
  • ажил мэргэжилд зориулан илүү ахисан түвшний герман хэлний мэдлэг гэрчлэхийг
  • анагаах ухааны салбарт ажиллахад бэлдэхийг
  • C1 түвшний сургалтад амжилттай хамрагдсанаа гэрчлэхийг
  • албан ёсны, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат

Goethe-Zertifikat C1 нь насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм. Энэхүү шалгалт нь герман хэлний илүү ахисан түвшинг батлах бөгөөд Европын холбооны хэлний нэгдсэн стандартад (ЕХНС)  заасан 6 түвшний тав дахь шатны C1 түвшин юм.

Шалгалтад тэнцсэнээр та ... чадахаа батлах болно.

  • өргөн хүрээг хамарсан чадвар шаардсан, урт эх бичвэр болоод түүний далд утга санааг ойлгож чадахаа
  • тогтмол үг хайж бодохгүйгээр өөрийгөө төвөггүй, чөлөөтэй илэрхийлж
  • нийгэм, ажил мэргэжил дээр эсвэл боловсрол эзэмших, их, дээд сургуульд сурахад герман хэлийг торохгүй хэрэглэж
  • Цогц асуудлын талаар ярихдаа өөрийгөө тодорхой, эмх цэгцтэй, дэлгэрэнгүй илэрхийлж
Гадаад оюутнууд Goethe-Zertifikats C1 сертификатаар бусад хэлний элсэлтийн шалгалтаас чөлөөлөгдөх боломжийн талаар хичээлийн жил эхлэхээс өмнө өөрийн сурах их, дээд сургууль эсвэл холбогдох бэлтгэл сургуулиасаа мэдээлэл аваарай.

Шалгалтанд бэлдэх

Дасгалын материал

Онлайнаар бэлдэх шалгалтын загвар болон дасгалуудыг та эндээс үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллүүд

Уг шалгалтанд тавигдах шаардлага, агуулга болон Goethe-Zertifikat C1 шалгалттай холбоотой бусад мэдээллийг доорх холбоосоор авна уу.